Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Улсын дээд шүүгчээр Б.Амарсанааг томилох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ

2019 оны 12 сарын 05

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Улсын дээд шүүхийн шүүгчээр Болдын Амарбаясгаланг томилохыг дэмжиж, энэ талаарх бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтов. 

Болдын Амарбаясгалан 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 1991-1995 онд МУИС-д хуулийн бакалавр, 1999 онд Батлах хамгаалахын их сургуульд Хууль зүйн ухааны магистр, 2013 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1995-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2007 онд тус сургуулийн багш, 2007-2013 онд ахлах багш, 2013-2017 онд Сургалтын албаны дарга, 2017 оноос дэд профессороор ажиллаж байгаа аж. Нэр дэвшигч нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 66.52 оноо авсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлтээр мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан хэмээн үзжээ. Улсын дээд шүүхийн шүүгчээр Болдын Амарбаясгаланг томилох Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулав. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611283
0 эможи

Зочин
2019-12-05 13:54
keyboard_arrow_up