Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: АНЭУ-ын Элчин сайдын яамны газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа

2019 оны 12 сарын 06

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолыг батлав.

Монгол Улс Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-тай 1996 онд дипломат харилцаа тогтоосон. АНЭУ 2016 онд нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг орон сууцны “Жаргалан" хотхоноос өөрийн хөрөнгөөр амины орон сууц бүхий 1449 ам метр газар худалдан авч, Элчин сайдын яамаа нээсэн юм. Улмаар уг газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хүсэлтийг Барилга, хот байгуулалтын яаманд ирүүлжээ. Үүний дагуу уг тогтоолын төслийг Засгийн газар боловсруулсныг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.2 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлгээр батлав.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611324
0 эможи

Зочин
2019-12-07 05:57
keyboard_arrow_up