Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан авлигын хэргийг сэргээн шалгана

2020 оны 1 сарын 09

Arslan.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.

Төслийн талаар Байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцуулав. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсан тохиолдолд, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдөх юм байна. Үүнтэй холбогдуулж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хууль батлагдсан өдөр хүртэлх хөөн хэлэлцэх хугацаа дууссан  авлигын гэмт хэргийг сэргээн шалгахаар төсөлд тусгасан байна. Түүнчлэн дээрх хугацаанд шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болсон Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахаар төсөлд тусгасан байна.

Мөн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байхаар, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хуулийг буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй байхаар төсөлд тус тус тусгасан болохыг Х.Нямбаатар гишүүн танилцуулсан юм. 

Ингээд хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооны дарга төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олон дэмжсэн юм. Энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
612431
7 эможи

Заяа
2020-01-10 12:02
Болтугай харж л байя.Сонгуулиас өмнө л хуулиа батлаарай.
Зочин
2020-01-09 23:03
Бараг бүгдээрээ төсөв тендэр будилуулагчид хэлэлцээд дэмжигдэх болов уу даа Бараг итгэл муутай байна Эсвэл өнгөрснийг хаяад хууль баталсан өдрөөс г.м заалт орвол өнгөрөө шүү
Зочин
2020-01-09 22:37
ЗОЧИН
2020-01-09 22:35
БИТГИЙ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ХИЙ ОДОО МАН-Д ИТГЭХГҮЙ БАЙНА
ЦЭДЭН
2020-01-09 17:33
ЧАДДАГ ЮМ БОЛ ШАЛГААРАЙ МОНГОЛЫН ТӨР ТИЙМ ОВОО БОЛСОН ЮМ УУ ХА ХА
Зочин
2020-01-09 12:11
keyboard_arrow_up