Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

БАЙНГЫН ХОРОО: Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

2020 оны 1 сарын 10

Arslan.mn

УИХ-ын Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хамтран хуралдаж, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх зөвлөмж гаргаж, Засгийн газарт чиглэл өгсний дагуу Салхитын мөнгө, алтны ордын орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргаж, уг асуудлыг шийдвэрлэх хуулийн төслийг боловсруулжээ.

Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 422.9 мянган иргэн тэтгэвэр авч буй аж. Үүний 54.5 хувь буюу 228.6 мянга нь 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр зээл аваагүй 194 мянган иргэнд Салхитын мөнгөний ордын орлогоос нэг сая төгрөгийн үнэт цаас олгох, үнэт цаасыг 2021 оны тавдугаар сарын 1-нд гаргах зэрэг заалт нэмэх болсон.

Түүнчлэн тэтгэвэр барьцаалсан зээл төлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр хязгаарлах, нэг сая төгрөгөөс доош зээлтэй ахмадуудад зөрүү төлбөрт ногдох үнэт цаас олгох, ахмадууд жилд нэг удаа зургаан сарын тэтгэврийн зээл авах эрхтэй байх зэрэг заалт нэмсэн юм.

Харин өнөөдөр болсон эцсийн хэлэлцүүлгийн үеэр “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компанийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордын төрд ногдох орлогыг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлнө” гэж өөрчлөн найруулах санал гаргав.

Мөн 4.2 дахь хэсгийг “Нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр үлдэгдэлтэй бол энэ хуулийн үйлчлэлд хамрагдана” гэж, 6.2 дахь хэсгийг “Банк нь тэтгэвэр авагчтай зээлийн үлдэгдэл төлбөрийн тооцоог баталгаажуулан нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ” гэж өөрчлөх санал гаргав.  Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, санал, дүгнэлтээ УИХ-ын чуулганд танилцуулахаар тогтов. Хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
2
confuse an post
2
angry an post
4
612488
21 эможи

Зочин
2020-01-10 18:20
Зочин
2020-01-10 14:33
21 оны 5-р сараас хойш эцэг эхээ бурханы оронд зорихыг хараад л суух уу? Одоо амьд дээр нь өртэйг яаж дарж хурдан хугацаанд шийдэж байгаа түүн шигээ л шийдээд өгвөл өгөөд үгүй бол өргйү байж өөрсдийгөө болгож байсан та бүхэндээ баярлалаа гээд хэлчихээч. ахмадуудыг мөн ч их доромжилж байна даа.
keyboard_arrow_up