Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийг баталлаа

2020 оны 1 сарын 10

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг батлав.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх зөвлөмж гаргаж, Засгийн газарт чиглэл өгсний дагуу Салхитын мөнгө, алтны ордын орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргаж, уг асуудлыг шийдвэрлэх хуулийн төслийг боловсруулжээ. Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 422.9 мянган иргэн тэтгэвэр авч буй аж. Үүний 54.5 хувь буюу 228.6 мянга нь 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр зээл аваагүй 194 мянган иргэнд Салхитын мөнгөний ордын орлогоос нэг сая төгрөгийн үнэт цаас олгох, үнэт цаасыг 2021 оны тавдугаар сарын 1-нд гаргах зэрэг заалт нэмэх болсон. Түүнчлэн тэтгэвэр барьцаалсан зээл төлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр хязгаарлах, нэг сая төгрөгөөс доош зээлтэй ахмадуудад зөрүү төлбөрт ногдох үнэт цаас олгох, ахмадууд жилд нэг удаа зургаан сарын тэтгэврийн зээл авах эрхтэй байх зэрэг заалт нэмсэн юм.

Харин өнөөдөр болсон эцсийн хэлэлцүүлгийн үеэр “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компанийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордын төрд ногдох орлогыг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлнө” гэж өөрчлөн найруулах санал гаргав. Мөн 4.2 дахь хэсгийг “Нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр үлдэгдэлтэй бол энэ хуулийн үйлчлэлд хамрагдана” гэж, 6.2 дахь хэсгийг “Банк нь тэтгэвэр авагчтай зээлийн үлдэгдэл төлбөрийн тооцоог баталгаажуулан нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ” гэж, 7.1 дэх хэсгийг “Энэ хуулийн хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн газар 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд танилцуулна” гэж өөрчлөх санал гаргасныг чуулганд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Улмаар уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 79.5 хувь дэмжиж, батлав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
2
confuse an post
1
angry an post
6
612491
39 эможи

Зочин
2020-01-16 19:02
Ийм тэнэг ерөнхийлөгч байх гэж
Sugar
2020-01-14 19:41
Hurelsuh naana sain hunii dur esgeed tsaana MAN.n uil ajillagaag ugui hiij bn manai nam.nhan ard.n namaa awariya
Иргэн
2020-01-14 17:01
За яадгийн ядарсан бидэнд бол их тус боллоо юунд ингэж монгол хүний жудаггүй зан гаргаж байдаг юм зээл авсан нь дандаа ядуучууд л юм байгаа бид баярлаж бна энд нэг хэсэг бүлэг ухаанд нь ухна үхсэн хэдэн юмнууд байнадаа
Туул
2020-01-12 21:49
Төрийн минь сүлд өршөө гэж сүсэглэдэг байж билээ. Одоо хавьтсан ойртсон бүхнээ хэмхлэх болжээ. Эв эеэ хичээцгээе
Fck
2020-01-11 15:31
Yah gej iim yerunhiilugch songovoo. Hairan sanal. Hiisen yum baihgui, hudal poporson. Deerees ni ediin zasagt hohiroltoi shiidver gargaj baidag. Herev zeel tegleh bol, zeelgui ahmaduudad ch bas adilhan mungiig uguhgui yadaj. Bi nam bus shuu.
ЗОЧИН
2020-01-11 12:21
МАН АХМАДУУДАА ЯЛГАВАРЛХАЖ СҮХНИЙ ИШЭЭ ХУГАЛЛАА ЯАРАН САНДАРСАН АЖИЛ АХИУ АШИГ ОЛСОН ХҮМҮҮСТЭЭ ХАР ХѲРѲНГѲ НЭМЭЖ ДООДУУЛДАА ГАРЗТАЙ БОЛЛОО ГЭДЭГ ҮНЭН БОЛТОЙ ИШГҮЙ СҮХЭЭР ЮУ Ч ХИЙХ БИЛЭЭ ДЭЭ ХАЙРАН СҮХ
зочин
2020-01-11 12:12
Ахмадуудыг ялгасанаар МАН-ЫН СҮХНИЙ ИШ ХУГАРЛАА ИШГҮЙ СҮХЭЭР ЮУ Ч ХИЙХ БИЛЭЭ
Teneg
2020-01-11 00:37
Erguu atsuud yumdaa
Зочин
2020-01-10 18:21
Зочин
2020-01-10 16:05
keyboard_arrow_up