БАЙНГЫН ХОРОО: ИТХ-ын хурлын сонгуулийн хуулийг хэлэлцэнэ
2020 оны 1 сарын 14
УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 10.00 цагт хуралдаж, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Мөн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх болон Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын баг байгуулна.
Харин 11.00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
612558
0 эможи
Зочин
2020-01-14 15:35
Зочин
2020-01-14 14:54
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: