Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Б.Пүрэвдорж: ХХААХҮ-ийн сайдыг огцруулах хуулийн төсөл өргөн барилаа

2020 оны 1 сарын 14

Arslan.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төслийг өргөн барьсан талаараа мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Өнгөрсөн есдүгээр сард малын үнэ хангаллтай хэмжээнд өссөн байсан. Нэг төлөг 100 мянга, эм хонь 130 мянга, эр хонь 160 мянган төгрөг байсан бол өнөөдөр 20-30 мянган төгрөгөөр унасан байна. Бод мал нэг тус бүрдээ 200 мянган төгрөгөөр унасан байна. Үүний шалтгаан нь ХХААХҮ-ийн сайд БНХАУ-ын компаниудад олгосон квоттой холбоотой. Манай улс нийт 140 гаруй махны үйлдвэртэй. Үүнээс 12 нь л БНХАУ руу мах экспортлох квоттой. Ийм цөөхөн олгож байгаа нь эрэлтийг бий болгож авлига авах шалтгаан болж байна. Бусад компаниуд эдгээр зөвшөөрөлтэй 12 ААН-д нэг кг адууны махан дээр 12 юаний төлбөр төлж мах нийлүүлэх болдог. Зөвшөөрөл олгосон 12 компанийн ес нь БНХАУ-ын эзэнтэй компани, үлдсэн гурав нь сайд, дарга нарынх." гэлээ. 

Тиймээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж малын үнийг унагааж, малчдын орлогыг багасган, БНХАУ-ын эзэдтэй махны үйлдвэрүүдийг дэмжсэн гэсэн үндэслэлээр ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах ёстой хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612575
1 эможи

Зочин
2020-01-14 17:39
60,70 сая малтай л гэнэ, нэг жоохон мах Хятадад гаргахад энд хямралд орж мах магнаг болдог. Монгол мах гадаадад гаргах чадавхигүй, эндээ махаа олж идэж байвал заяа бизээ та минь, бид махаа өндөр үнээр авч идэж байна, яагаад иалчинд ашиг нь очдоггүйг төр мэднэ гэвч зохицуулах чадваргүй, Улаан жишээ нь
ОГЦОР
2020-01-14 17:18
Урвагч дүлзэн Улаан огцор
zochin
2020-01-14 16:05
uuriinh mahnii uildvert kvot olgoogui, dampuurah geed tamiin togoonii ulgeree ehelj bna
Зочин
2020-01-14 15:38
zochin
2020-01-14 13:40
ene odoo yu soliorood baigaa yum malchid yamar ch belcheer us ashiglasny tolbor toldoggui zovxon oorsdiinxoo ashgiin toloo l baidag. zud boloxod ard irgedees unegui xandiv tuslamj avna. tegsen mortloo maxaa ondor uneer zarax gej zutcene. shudarga bus baina.ali ali ni tentsvertei baix yostoi.Ulaan saidyn zov.
keyboard_arrow_up