Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Засгийн газрын харьяанд Усны газар байгуулна

2020 оны 1 сарын 17

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав.

Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсийг баталснаар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрыг байгуулах эрх зүйн орчин бүрдэх юм. Ингэснээр Монгол орны усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах, улс орны хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн усан хангамжийн асуудлыг нэгдсэн удирдлагаар ханган шийдвэрлэх боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзэж буй.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар төслийг эцэслэн хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулахыг дэмжсэн юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлэх гишүүн байсангүй. Ингээд Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталъя гэсэн Байнгын хорооны саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612703
0 эможи

Зочин
2020-01-17 13:30
keyboard_arrow_up