Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

2020 оны 1 сарын 20

Arslan.mn

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу ирэх долоо хоногт Түр хороо, Дэд хороо, Байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Нэгдүгээр сарын 21-ний мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Учрал нарын есөн гишүүн 2019.04.24-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.08-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.09-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

  • Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 13 гишүүн 2016.12.16-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

3.Ёс зүйн дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

  • Бусад.

Нагдүгээр сарын 22-ны лхагва гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын гурван гишүүн 2019.12.03-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.08-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

  • Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2020.01.08-нд өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.23-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.03.20-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2020 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төсөл /Хаалттай/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий/.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “В” танхимд:

  • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

  • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын тайлан, мэдээлэл сонсох.

5.Цахим бодлогын түр хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

  • Тус хорооны 2019 оны зургадугаар сарын 05-ны хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх тухай 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайлан сонсох;
  • Бусад.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Нэгдүгээр сарын 23, 24-ний пүрэв, баасан гарагт 10.00 цагаас:

  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын гурван гишүүн 2019.12.03-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.08-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Учрал нарын есөн гишүүн 2019.04.24-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.03.20-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 13 гишүүн 2016.12.16-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.23-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.08-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.09-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2020 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төсөл /Хаалттай/;
  • УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • УИХ-ын гишүүн Н.Амарзаяагаас Ерөнхий сайдад хандан усны нөөц, ус ашиглалт болон уг салбарт баримталж буй бодлогын талаар тавьсан асуулгын хариуг сонсох.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612759
0 эможи

Зочин
2020-01-20 16:32
Зочин
2020-01-20 13:09
keyboard_arrow_up