Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн Б.Жавхлан сайд, захирал хоёртой нь “яриад” хоёр компанид зээл авчээ

2020 оны 1 сарын 21

Arslan.mn

Эрх баригч намын голдуу төрийн түшээд, албан тушаалтнууд, намын ажилтнууд жижиг дунд үйлдвэрлэгчдэд хүрэх ёстой байсан зээлийн хөрөнгийг өөрсөддөө авцгаасан. Энэ нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй мэдээлэл 2018 оны зун АТГ-т ирж, тус газрынхан тэр үеэс мөрдөн шалгаж эхэлжээ. Улмаар мөн оныхоо арваннэгдүгээр сард олон нийтэд ил болж байлаа.

Уг хэргийг шалгах явцад хэд хэдэн УИХ-ын гишүүний гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон байдаг. Эрх баригчид тэдний эхний “хэсэг”-ийг бүлэг дээрээ хэрхэн ярьж байгаад авч үлдэж байсныг бид өмнө нь хүргэж байв.

Мөн ялангуяа эрхэм гишүүд ХХААХҮЯ, ЖДҮХС-гийнханд ямар дарамт шахалт үзүүлж, айлган сүрдүүлдэг байсан талаар энэ хэрэгт буруутгагдаад байгаа ажилтнууд хэлж яриад эхэлсэн тухай мэдээлсэн.

Ийм нөхцөл байдлын дор АТГ, прокурорын байгууллагаас бараг гуч гаруй гишүүний асуудлыг нягталж шалгаад “…Гэмт хэргийн шинжгүй” гээд орхижээ.

Угтаа УИХ-ын дөчөөд гишүүн гэмт хэрэг биш юм гэхэд ёс суртахууны ноцтой зөрчил гаргаж ЖДҮС-гийн хөрөнгө буюу зорилтот бүлэгт очих ёстой байсан зээлийг авсан. Давтаж хэлэхэд, тэд нөлөөлсөн нь , зээл авсан нь тодорхой, ойлгомжтой байгаа юм. Хууль хяналтын байгууллагынхны “хэл”-ээр үү­нийг “…Тогтоогд­сон” гэдэг. Гэхдээ олонхид нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллаад явуулах хуулийн боломжгүй байжээ.

Уг нь ЖДҮХС-гийн 2018 оны сонгон шалгаруулалтад 1031 төсөл орсноос зээлийн шаардлага хангасан 468 төсөл байжээ. Харамсалтай нь гишүүд, дарга нарын нөлөөлөл нэлээдэд нь орсон 134 иргэн, хуулийн этгээдэд зээлийг олгосон байдаг. Санхүүжилтэд багтаасан энэ 134-ийн жагсаалтыг Төсөл сонгон шалгаруулах хорооныхон ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт оруулж өгч, эрхэм сайд маш нарийн, нэгбүрчлэн тулгаж байгаад тушаалаа гаргаж байжээ.

Гэвч удахгүй болох УИХ-ын сонгуульд өнөөх ЖДҮ-чин гишүүд дахин нэр дэвшиж, гишүүн байгаагүй нь сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэлээ базаагаад эхэлжээ.

Тиймээс ЖДҮ-гийн хэрэг гээд олны дунд тодорхойлогдчихсон энэ асуудал нь чухам ямар хэм хэмжээний үйл явдал юм бэ. Юу гэж үзэх вэ гэдэг дахиад эргэлзээ төрүүлээд эхэлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, “Зууны мэдээ” сонин ЖДҮ-гийн золиоснууд болоод буй ХХААХҮЯ, ЖДҮХС-гийн удирдлага, ажилтнууд юу ярьсныг тоймлон хүргэж байгаа билээ.

Ингэж бид хөшигний ард чухам юу болж байсан талаарх мэдээллийг ил болгоё. Эрхэм та дүгнэлтээ хийгээрэй.

…ЖДҮ-гийн хэрэг анх мандахад, 2018 оны сүүлчээр нэр холбогдсон эрхэм гишүүд хэвлэл мэдээллийн байгууллагуудын дэлгэсэн мэдээллийг илтэд үгүйсгэж байв. Тэдний нэг нь Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Жавхлан. Түүнийг “Пример инвестмент групп” ХХК-иар 900 сая, “Жетте майнинг” ХХК-иар 800 сая төгрөг тус тус авсан гэх мэдээлэл байсан юм.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан 2018 оны арваннэгдүгээр сарын 5-нд 2018 оны арваннэгдүгээр сарын 5-нд “…Өчигдрөөс эхлэн твиттер, фэйсбүүк, хэдэн сайтаар зохион байгуулалттайгаар надтай холбоотой мэдээлэл явууллаа. Харамсалтай юм болж байна. Миний нэр холбогдоод байгаа “Пример инвестмент групп” компанид хүсэлт тавьж, өчигдөр уулзлаа. Яах аргагүй Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа, жижиг, дунд үйлдвэр мөн байна. Төрөөс явуулж буй Жижиг дунд үйлдвэрлэлийг өгжүүлэх хөтөлбөрт хамрагдсан нь үнэн байна. Миний хувьд ямар ч холбоо байхгүй. Тус компани анх 2014 онд байгуулагдсан. Ингэхдээ “Долоон болдог” ХХК-нийн 25 хувийн оролцоотой байжээ. Харин жилийн дараа “Долоон болдог” ХХК-иас хамааралгүй болсон юм байна.

Миний хувьд 2010-2015 онуудад “Долоон болдог” ХХК-ийн бага хэмжээний хувьцаа эзэмшигч гэдгээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж ирсэн. Харин 2015 оноос хувьцаа эзэмшихээ больсон. Тэгэхээр намайг холбогдуулаад байгаа “Пример инвестмент групп” компанитай холбоогүй” гэж байлаа. Тухайн үед тэрээр “Жетте майнинг” ХХК-ийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байдаг.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Жавхлан ХХААХҮ-ийн сайд, ЖДҮХС-гийн захирал нарт нөлөөлөл үзүүлж байгаад дээрх хоёр компанид хүссэн мөнгийг “зээлж” өгсөн нь үнэн юм байна. Гүрийх шаардлагагүй аж. Энэ талаар хууль хяналтын байгууллагад тодорхой мэдээлэл очсон байна.

Журмын нөхрийн хувьд сайд асан Б.Батзориг энэ талаар “…Бусад гишүүдийн талаар хэлсэнтэй адил хариулт хэлэх байна” гэсэн байгаа юм.

Харин бусад нь болсон явдлыг яриад өгчихжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Жавхлан нь “Пример инвестмент групп” ХХК, “Жетте майнинг” ХХК-иудад зээл олгуулахын тулд Б.Батзориг сайдаар дамжуулж болон өөрөө шууд ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү утсаар ярьж хэлжээ.

Гэхдээ энэ талаар ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг эхэндээ яриагүй байна. Ингэх шалтгаан байжээ.

Үүнийг тайлбарлахын тулд эхлээд С.Төгсбилэг гэж хэн бэ гэдгийг тайлбарлах хэрэгтэй. С.Төгсбилэг нь 2002 онд ШУТИС-ийн Холбоо мэдээллийн дээд сургуулийг төгсчээ. Тэр жилдээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шуудан цахилгаан холбооны газарт мэргэжилтнээр ажилд орсон байна. Тэндээс 2004 онд бүтцийн өөрчлөлтөөр Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын Мэдээлэл, харилцаа холбоо хөгжлийн төвд ахлах мэргэжлээр томилогдоод жил гаруй ажиллажээ.

Улмаар 2005-2007 онд АНУ-ын Калифорни мужийн Олон улсын их сургуульд Олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр мастерт суралцаж төгссөн байна. 2007 онд Монголдоо ирж, 2008 оноос мэдээлэл, холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ай Ти Эс Пи” ХХК-ийг байгуулсан байна. Дараа нь 2009 оны хоёрдугаар сараас 2012 оны арваннэгдүгээр сарын хүртэл “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-д Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллажээ. Дараа нь 2013 онд найзынхаа хамт мэдээлэл, холбооны чиглэлээр ажилладаг “Тугтан гранд” ХХК-ийг байгуулжээ.

Ингэж яваад 2018 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс ХХААХҮЯ-ны ЖДҮХС-гийн захирлаар томилогдсон байна.

Энэ ажилд С.Төгсбилэгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан томилуулсан байна. С.Төгсбилэг 2005-2007 онд АНУ-д сурч, ажиллаж байхдаа Б.Жавхлантай танилцжээ. Б.Жавхлан ч 2007-2010 онд  АНУ-д байж Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль, Индианагийн их сургууль төгссөн гэдэг. Тэндхийн монголчуудын цуглааны үеэр танилцсан гэдэг. Тийм учраас Б.Жавхлан, С.Төгбилэг хоёр Монголд ирээд ч тодорхой хэмжээний холбоотой явдаг болжээ. Ингээд 2017-2018 он солигдох үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан С.Төгсбилэг рүү утсаар залгаж “…ХХААХҮЯ-наас ярьж магадгүй шүү” гэж хэлжээ. Удалгүй ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат С.Төгсбилэг рүү яриад анкет, материалыг нь авсан байгаа юм. Хэд хоногийн дараа “…АТГ-аас урьдчилсан мэдүүлэг хянуулах шаардлагатай. Тэндээс тэнцсэн хариу ирвэл томилогдох боломж гарч болохоор байна” гэжээ. Хэд хоногийн дараа “боломж” гарч, сайд тушаал гаргаж С.Төгсбилэгийг ЖДҮХС-гийн захирлаар томилсон байна.  Өөрөөр хэлбэл, сайд Б.Батзоригийн хувьд С.Төгсбилэгийг өмнө нь таньдаггүй байсан. ЖДҮХС-гийн захирлаар томилогдсон үеэс нь таньдаг болсон байгаа юм.

Ийм учир шалтгаантайгаар УИХ-ын гишүүн Б.Батзориг  “Жетте майнинг” ХХК нь мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төслөөр 800 сая төгрөг, “Пример инвестмент групп” ХХК нь арьс ширний үйлдвэрийн төслөөр 900 сая төгрөг авсан байна. “Пример инвестмент групп” ХХК нь барилга барьдаг. АН-ын засаглалын үед гэр хорооллын дахин төлөвөлөлтөөр нэлээн хэдэн бүсийг барилгажуулсан. Харин “Жетте майнинг” ХХК нь Б.Жавхлангийн зөвлөх н.Эрдэнэцогт гэдэг хүний оролцоотой компани гэх мэдээлэл бий.

2018 оны зургадугаар сарын 8-нд ЖДҮХС-гийн Төрийн банк дахь 100900037019 данснаас “Пример инвестмент групп” ХХК руу “Зээл олгов” гээд 900 сая төгрөг,  2018 оны наймдугаар сарын 17-нд “Жетте майнинг” ХХК руу дээрх байдлаар 800 сая төгрөг тус тус шилжүүлжээ.

ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЛБА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
612798
1 эможи

ex-banker
2020-01-23 09:19
Ene shemiig Hurelsuhed zuvlusun hun ni Javkhlan. JDYchid tatgdval gishuud Jakiin tolgoig avna l gene lee.
Зочин
2020-01-22 10:18
Ман нам Ждүчид нь сонгуульд навс ялагдах шалтгаан болно.Намын нарийн бичиг гэж байхсан 50 тэрбум, ЖДҮ аль алинд холбогдсон луйварчин Амарбаясгаланг хамаа нэг хогтой хулганаа харж л байгаарай. Салахгүй яваад байх тусам замын гай лай .
Ss
2020-01-21 23:16
Ene hugiin hooson tolgoitoo gar uih gishuun bolchihoor yahiin boldoo.
Зочин
2020-01-21 19:09
Зочин
2020-01-21 16:00
zochin
2020-01-21 14:41
yu ch bish baij uuriiguu ix yum gd sanachixsan gar deer ued xostrogdson bsan ter chigeeree bgaa biz de ternees xoish niigem uurchlugduj xumuus mash uur boltsgooson yu yuch ugui suraagui mungui ta nariin ter bairandaa bgaa shde ix xurald suuj yax gej bga boloo xend xezee xen ch yuch baij chadaxgui xachen amitan
Зочин
2020-01-21 09:47
Ждү зээл бүгд л иим. Иимээс зээл авсан аан шалга барилгын компаниудыг ждүгээс зээл авч багкагд эргэлдүүлсэн баярска констракшн алтай констракшн
keyboard_arrow_up