Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

МАН Н.Номтойбаяраар ДУТАХГҮЙ

2020 оны 1 сарын 21

Arslan.mn

Ердөө таван сарын дараа бүрэн эрх нь дуусах УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нэгдүгээр сарын 16-ны өдөр УИХ-ын даргад ирүүлсэн. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэх ёстой. УИХ-ын хамгийн ахмад таван гишүүнээс бүрдсэн Халдашгүй байдлын дэд хороо хуралдах байсан ч хоёр ч гишүүн нь гадаадад томилолттой яваа учраас ирц бүрдэлгүй, хурал хойшилж, өнөөдөр товлогдоод буй. Гэхдээ өнөөдөр мөн л ирц хүрэхгүй байх нөхцөл үүсээд байгаа юм. Учир нь ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан эзгүй байгаа учраас Халдашгүй байдлын дэд хорооны дөрвөн гишүүн хуралдах уу, үгүй юү гэдэг асуудал үүсч байгаа юм. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар

УИХ-ын тухай хууль:

  • 6.9.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;
  • 6.9.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан.
  • 6.11-т “Улсын Их Хурал чуулганы үеэр энэ хуулийн 6.9.1, 6.9.2-т заасан санал хүлээн авсан бол ажлын 2 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ хэмээн заасан байдаг. 

Өмнө нь дөрвөн нь ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирсэн ч УИХ авч үлдэж байсан юм.  Гэвч энэ удаад МАН-ын гишүүдийн дунд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудалд талцал үүсгэж байгаа ч энэ удаад авч үлдэхгүй гэсэн байр суурьтай байгаа аж.

Н.Номтойбаяр гишүүний хувьд ч өөрийгөө буруугүй гэдгийг нотлохын тулд Халдашгүй байдлын дэд хороонд хуралдааныг нээлттэй явуулах, өөрийн биеэр оролцох, Сангийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нарыг хуралд оролцуулах, гадаад улсад эмчилгээтэй байгаа учраас дэд хороог нэгдүгээр сарын 25-наас өмнө хуралдуулах, эсвэл хоёрдугаар сарын 3-ны өдрийг хүртэл хойшлуулах хүсэлтүүдийг тус хорооны даргад хаяглан гаргажээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тухайд яаж ийгээд л хэл аманд орчихдог, онц ноцтой үйл явдлын гэрч эсвэл гол баатар болчихдог нэгэн. Түүний хувийн амьдралын тогтворгүй дуулианы талаар бид өмнө нь мэдээлж байсан. Сенсаци тойрон эргэлдсэн Н.Номтойбаяр өдгөө 40 хол давсан улс төрч болсон. Насаараа аавынхаа нөмөр нөөлөг, хүчээр улс төрд явсан ч түүний хувийн сахилга бат, харицлагагүй хандлага иргэд, сонгогчид төдийгүй намын гишүүдийнх нь дургүйцлийг хүргээд байгаа нь нууц биш юм. Хувь, хувьсгалын амьдрал нь тогтворгүй Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал Ч.Улаан сайдыг иртэл хүлээх, эсвэл эрүүл мэндийн шалтгаантай байгаа Н.Номтойбаярыг хүлээх үү гэдэг асуудал үүсч байгаа юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
612803
2 эможи

Иргэн
2020-01-28 00:23
Бүгд Номтойбаярын адилхан хүмүүс, нөгөө талаар барьцаанд байгаа байгаа тул шудрагаын өмнө нээнтэгтэй, ацан шалаанд байгаа хүмүүс. Ялангуяа нямдорж байх, суух газраа олохгүй л явна даа хөөрхий. Гэхдээ 6сарбн дараа суух газартаа очих болтугай. ЁРӨӨЛ БАТ ОРШИГ.
Зочин
2020-01-24 20:58
Shalguulaad neree tsewerleed awmaar yum daa
Зочин
2020-01-22 18:12
Энийг зайлуулаад сонгуулийн өмнө МАН нэрээ цэвэрлэмээр юмдаа...
Хаха
2020-01-22 14:28
Номтойбаяр юун гишүзн рецедив хулгайчюм байна.Хүн ална хүчмндэнэ, авилга өгнө хүн зодно эрүүгийн бүх хэргийг хийж байна шдээ энэ хүнээ нямдорж гэж шээс минь байдаг газар нь хийгээчээ.Монголын төр гэж ярих дуртай хулгайч дуракаа ажилаа хийгээчээ тавилгын наймаа хийж байхаар нээрээ яамны чинь 3 хүнийсонгосон тавилга арай мяа юм байна лээ шүү
Зочин
2020-01-22 10:09
Нам байтугай улс төр засаг бүгдийг ихээ муухай харагдуулж байна даа байх айлын балай хүү. Сайн нэрийг хүсэвч эс... муу нэрийг аусавс үл арилна. Хүн дайрч агсам тавьсан хүн амины хулгай луйвар хүчин авто осол муу болгонд энэ нэг хүний нэр. Гэртэй байжээ л дээ . Гараад явна гэмт хэрэг лайтай хүүр вэ.
зочин
2020-01-22 03:32
Ард түмний өмч цагаан суваргаа төр засаг хурааж авч ард түмэнд эзэмшүүл
Ааааа
2020-01-22 00:47
Хүүк хүн амины хэрэг үүсгэж шантаажилж байгаад эднийхнээс том мөнгө унагах гээл байна даа. Цагаан суваргын ордод ч шунасан юм байж л байгаа.
Ss
2020-01-21 23:52
Songuulid ner devshuulel erhiig ni haah gej l ingej baigaan
Yuu
2020-01-21 21:47
Ene medee xunoig muulsan bn shde buruu zuviig togdoogoogui bxad xevlel ikm tashaa neg tal ruugaa bj boloxuu ene saitiig xaa
Зочин
2020-01-21 19:09
Зочин
2020-01-21 16:02
Zochin
2020-01-21 15:07
Ийм УИХ-ыг гишүүн МАН яаж олпог бна аа
зочин
2020-01-21 13:05
5 гишүүний 4 байхад ирц нь хангалттай байхад яагаад хурал хойшлуулах гээд байгаа нь учиртай, эрүүл мэндийн шалтгаан гэдэг нь ёстой утгагүй, хурлаар асуудлаа шийдүүлэх хүртэл бие нь муудахгүй байлгүй, муудсан ч манай монголд Номтойбаярыг эмчлэх хэмжээний чадалтай олон эмч нар байна, санаа зоволтгүй. Энэ хэдэн ахмад гишүүд яагаад дүлэгнээд байдаг хүмүүс вэ, бушуухан хэлэлцээд нэг тийш нь шийдэх хэрэгтэй.
Иргэн
2020-01-21 10:22
Дутах дутахгүйдээ биш байх аа. Өөрсдөө бол ялгагдах юмгүй хүмүүс ш дээ. Хоёр хар хэрээ бие биенийхээ харыг гайхна гэгч болоод байх шиг.
keyboard_arrow_up