Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын сонгуулийг зургадугаар сарын 24-нд явуулахыг дэмжив

2020 оны 1 сарын 28

Arslan.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. 

Уг тогтоолын төсөлд 2020 оны УИХ-ын сонгуулийг тухайн оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө товлон зарлах бөгөөд сонгуулийн санал авах өдрийг 2020 оны зургаадугаар сарын 24 байхаар тогтжээ. 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "2012 оноос хойш автомат системийг ашигласан. УИХ-ын, орон нутгийн, Ерөнхийлөгчийг тус бүр хоёр удаагийн, нийтдээ 6 удаагийн сонгуульд ашигласан. Дээрээс нь нөхөн сонгуульд ашигласан. Автомат машины аюулгүй байдлыг ТЕГ, МХХЗГ-ын Мэдээлэл технологийн газрын хамтарсан ажлын хэсэг гардаг. Техникийн хувьд аттестатчилалд оруулсан. Энэ удаагийн сонгуульд ашиглаж болох техникүүдээ ашиглана. Программыг СЕХ-ны Мэдээлэл технологийн инженерүүд хийдэг. Саналын хуудасны файл үүсгэдэг. Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт тодорхой болсны дараа файл үүсгэдэг. ТЕГ-ын хяналт дор хийдэг. ТЕГ-ын төрийн тусгай хамгаалалт 24 цагийн хамгаалалтад байлгадаг." гэв.

Ийнхүү “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613053
0 эможи

Зочин
2020-01-28 22:06
Зочин
2020-01-28 21:18
songuuli l yariad bdag songogdox ch ym shg gorid
Зочин
2020-01-28 13:30
keyboard_arrow_up