Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БНТУ-ын Засгийн газар нь иргэдээ Монгол Улс руу зорчиход хориг тавиагүй гэв

2020 оны 2 сарын 27

Arslan.mn

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Монгол-Туркийн Парламентын бүлгэмийн дарга Т.Аюурсайханд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язалаас мэдээлэл ирүүлсэн байна.

Тус мэдээлэлд: 

Бид коронавирусийн (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын авч буй шуурхай арга хэмжээг мөрдөн ажиллаж байна. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамнаас гаргасан сонордуулгын талаарх ташаа ойлголт олон нийтэд хүрч болзошгүй тул дараах мэдээллийг хүргүүлж байна.

Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар нь иргэдээ Монгол Улс руу зорчиход хориг тавиагүй билээ. Монгол Улсын холбогдох байгууллагуудаас гаргасан мэдэгдэл, авч буй арга хэмжээ, тэр тусмаа 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу зорчсон гадаад иргэдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх хоригийг ард иргэдэдээ хүргэхээр Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамнаас сонордуулга гаргасан билээ. 

Мөн Бүгд Найрамдах Турк Улсын эрх бүхий байгууллагууд дэлхийн өнцөг булан бүрээс Бүгд Найрамдах Турк Улс руу зорчиж буй Монгол Улсын иргэдийг хилээр нэвтрүүлэхтэй холбоотой ямар нэг хориг тавиагүй болно. Түүнчлэн Монгол Улс руу зорчихыг хүссэн Бүгд Найрамдах Турк Улсын иргэдэд ч мөн адил ямар нэг хориг тавиагүй байгаа. 

“Турк Эйрлайнс” компани нь Монгол Улс руу үйлддэг нислэгээ зогсоосон гэх ташаа мэдээлэл олон нийтэд хүрээд байна. “Турк Эйрлайнс” компани нь Истанбул-Улаанбаатарын хооронд долоо хоногт гурван удаа шууд нислэг үйлдсээр байгаа бөгөөд цаашид долоо хоногт үйлдэж буй нислэгийн тоогоо нэмэх хүсэлтэй байгаа. Шинэ коронавирусийн (COVID-19) аюул нүүрлээгүй байгаа Истанбул зэрэг агаарын тээврийн төв зангилаагаар шууд зорчих боломжтой агаарын холбоос Монгол Улсын хувьд нэн чухал гэдгийг бид ойлгож байна. Иймд “Турк Эйрлайнс” компани Иргэний нисэхийн олон улсын байгууллага (ICAO), Бүгд Найрамдах Турк Улсын Иргэний нисэхийн Ерөнхий газар, Монгол Улсын Иргэний нисэхийн Ерөнхий газрын журмын дагуу нислэгүүдээ үйлдэж байна” гэжээ. 

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язалаас ирүүлсэн дээрх мэдээллийн төгсгөлд “Сүүлийн үед өрнөж буй эдгээр үйл явдал нь Монгол Улсыг дэлхий дахинтай холбож буй агаарын тээвэрлэгчдийг төрөлжүүлэх шаардлага, ач холбогдлыг тодотгосон гэдэгт итгэхийн сацуу “Турк Эйрлайнс”-ын нислэгээр дамжуулан хувь нэмэр оруулахдаа баяртай байна. Шинэ коронавирусийн (COVID-19) халдварын эсрэг Та бүхний хийж буй ажилд өндөр амжилт хүсч, Танд хүндэтгэлээ илэрхийлье” гэжээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614175
0 эможи

угшигч
2020-02-27 21:52
одоо хориг тавиа рэжап тайп редеганаа. бид гомдохгүй
keyboard_arrow_up