Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Чуулганы хуралдааныг ЦАХИМААР явуулахаар судалж эхэлжээ

2020 оны 3 сарын 24

Arslan.mn

УИХ-ын хаврын ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийх хуулийн заалттай. Харин манай улсад шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбогдуулан дөрөвдүгээр сарын 30 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа. Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрээр олон хүн нэг дор цугларахыг хориглож байгаа. Тиймээс УИХ-ын чуулган хуулийн хугацаандаа хуралдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Харин энэ талаар  УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн цахим хурлын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдааныг цахимаар явуулах үед УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зөрчигдөх асуудал яригдаж байгаа. Учир нь, гишүүд саналаа өгөхдөө биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээрээ санал өгнө гэж уг хуульд заасан байдаг” гэжээ.

Мөн гишүүдийг нэг танхимд цуглуулахгүйгээр өрөөнөөсөө санал өгдөг байхаар техник технологийн шийдэл гаргаж байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сайтад өгсөн ярилцлагадаа  дурджээ.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615194
0 эможи
keyboard_arrow_up