Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: Банкны салбарт реформ хийх асуудлыг энэ хаврын чуулганаар хэлэлцэнэ

2020 оны 4 сарын 06

Arslan.mn

 "Эрүүл мэндийн ажилтнуудын ЦАЛИН ХӨЛСИЙГ нэмэгдүүлэх талаар АНХААРЧ  ажиллана"

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Засгийн газар, Д.Сарангэрэл сайд, эмч мэргэжилтнүүд, ХӨСҮТ-ийн хамт олонд халуун баяр хүргэе. Монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалж буй эдгээр баатруудаас үлгэр авч төрийн албаныхан ёс зүйг дээдэлж ажиллахыг уриалъя.

Энэ онцгой цаг үед ҮАБЗ, Ерөнхийлөгч, Засгийн газар хамтран ажиллаж, парламентын гишүүд тасралтгүй ажилласныг дуулгая. Тасралтгүй ажилласны үр дүнд Монголбанк 65 мянган иргэний ипотекийн зээлийг гурван сарын хугацаатай хойшлуулах шийдвэр гаргалаа. Заавал байлгах нөөцийг ч хангаж ажилласан. Цаашид банкны реформ хийх асуудлыг энэ хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэр гаргана. 

Иргэнээ дээдэлсэн төр байхын мөн чанарыг харуулж буй У.Хүрэлсүхийн Засгийн газарт талархал илэрхийлж буй иргэдийн хүсэлтийг уламжилж байна. 

Эрүүл мэнд, ариун цэвэр, төрийн хяналт шалгалтын хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амь оруулах олон чухал хуулийг эрэмблэн батална. 

Мөн эрүүл мэндийн ажилтнуудын ЦАЛИН ХӨЛСИЙГ нэмэгдүүлэх талаар Засгийн газартай хамтран УИХ-ын чуулганы хугацаанд анхаарч ажиллана.

Сүүдэрт ч цэцэг ургадаг гэдгийг санаж, бэрхшээл сорилтыг шийдэл шинэ боломж болгохыг зорьж байна.

" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
615696
6 эможи
keyboard_arrow_up