Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Л.Энхболд нарын дөрвөн гишүүний эрхийг түдгэлзүүлнэ

2020 оны 4 сарын 06

Arslan.mn

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү ээлжит чуулган нь манай улсын түүхэнд УИХ нь цахимаар хуралдаж байгаа анхны хуралдаан боллоо. Мөн өнөөгийн УИХ-ын бүрэлдэхүүний отгон чуулган болж байгаагаараа онцлог юм. Гэхдээ харамсалтай нь МАН-ын үнэмлэхүй олонхиос бүрдсэн энэ удаагийн УИХ нь түүхэнд хамгийн муу нэртэй үлдэх болоод байгаа. УИХ-ын  76 гишүүний талаас илүү буюу 40 гаруй гишүүн нь жижиг дунд үйлдвэрлэгчдэд очих ёстой байсан ЖДҮХС-гийн  зээлийг эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан хамаарал бүхий компанидаа хуваарилахад нөлөөлсөн хэрэгт нэр холбогдоод байгаа. Үүнээс дөрвөн гишүүнд холбогдох асуудлыг мөрдөн шалгах байгууллагаас гэмт хэрэг гэж үзээд  УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, яллагдагчаар татах саналыг гаргаж байв. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг 2019 оны нэгдүгээр сард Ерөнхий прокурор УИХ-д оруулсан ч дэмжигдээгүй юм. Гэвч энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгах эрх нь хэвээр байгаа бөгөөд хаврын чуулганаар Улсын ерөнхий прокуророос ЖДҮХС-гийн зээлийн хэрэгт холбогдсон дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дахин УИХ-д оруулахаар болжээ.

УИХ-ын гишүүн Л.Энхболд нь ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий хүний нэр дээр зээл авахуулж, энэ мөнгөөрөө  өрөө төлсөн нь тогтоогдсон аж. Мөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өөрийнхөө компанийг дүүдээ шилжүүлсэн. Дүү нь М гэдэг хүнтэй хамтран уул уурхайн үйлдвэр барина гээд ЖДҮХС-гаас зээл авсан. Зээлийнхээ талыг уул уурхай руугаа хийсэн. Талыг нь нөгөө хүмүүстэйгээ нийлээд олон зүйлд ашигласан. УИХ-ын гишүүн Г.Солтаны хамаарал бүхий этгээд буюу хүүгийнх компани ЖДҮХС-гаас  зээл авсан байна. Тухайн  зээл нь нэгд, Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн ангилалд багтахгүй. Хоёрт, зээлийн материалын бүрдэлт дутуу. Гуравт, зээлийн эх үүсвэрийн тодорхой хэсгийг Г.Солтан гишүүн эхнэрийнхээ данс руу хийж, банкинд хүүлсэн нь тогтоогджээ. Ийнхүү иргэдэд очих ёстой байсан зээлийг замаас нь зувчуулсан эдгээр гишүүдийн асуудал хаврын чуулганаар дахин орох бололтой.

Эх сурвалж: Шуурхай.мн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
8
615705
32 эможи
keyboard_arrow_up