Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

НДШ болон ХХОАТ-ын чөлөөлөлтөд их, дээд сургуулийн багш, ажилтнуудыг хамруулах санал дэмжигдлээ

2020 оны 4 сарын 08

Arslan.mn

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Засгийн газраас “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төслийн хамт 8 хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнээс дээрх хоёр хууль нь уг байнгын хорооны эрхлэх асуудалд багтаж буй юм.

Хуралдааны эхэнд байнгын хорооны дарга Д.Оюунхорол, дэлхий нийтийг хамарсан “COVID 19” цар тахал 212 оронд тархаж, 1.4 сая хүн халдвар  авсныг тодотгоод, ДЭМБ-аас Монгол Улсыг эрсдэл өндөртэй улс гэж зарласан онцгой цаг үед Засгийн газраас шат дараалсан арга хэмжээг шуурхай авч чадсаныг онцлов.

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Л.Энх-Амгалан нар онцгой нөхцөл байдалд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын болоод төрийн бусад тусгай албан хаагчдад илүү цагийн мөнгө, урамшуулал олгогдож буй эсэхийг тодруулав. Мөн ажилгүйдлийн тэтгэмж авахаар хэдэн хүн төрд хүн хандаад байгаа, 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг хэдэн хүнд олгохыг лавласан юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, "Онцгой байдлын үед цаг наргүй ажиллаж буй эрүүл мэндийн салбар, онцгой байдал болон бусад төрийн тусгай албан хаагчдын цалин хөлсийг хэвийн олгон ажиллаж байгаа. Энэ оны 1 дүгээр сарын 1-нээс төрийн үйлчилгээний албан хаагчид, багш, эмч нар төрд ажилласны удаан жилийн нэмэгдэл авч эхэлсэн. Энэ нэмэгдлийг олгоход 140 гаруй тэрбум төгрөгийг 2020 оны төсөвт тусгасан. Түүнчлэн дээрх ажилтнуудын илүү цагийн хөлсийг олгохоор Засгийн газрын шийдвэр гаран ажиллаж байгаа" гэлээ.

Улсын онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, доголдсон аж ахуйн нэгжүүдийн ажиллагсдад гурван сарын хугацаатай сар тутам 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг өгөхөөр тогтоолын төсөлд тусгасныг сайд С.Чинзориг онцлов. Ингэснээр үйл ажиллагаа нь доголдож байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжих, тэдгээр аж ахуйн нэгж байгууллагууд ажлын байраа цомхотгохгүй байх нөхцөл боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж. Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авч буй иргэдийн тоо өмнөх оны эхний гурван сарынхаас өсөөгүй гэдгийг ХНХ-ын сайд дурдлаа.

Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх хөнгөлөлтөд төрийн өмчийн их, дээд сургуулийн багш ажилтнуудыг хамруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Ингээд dайнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
7
615821
13 эможи
keyboard_arrow_up