Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна

2020 оны 4 сарын 09

Arslan.mn

УИХ-ын чуулганы цахим хуралдаан 41 гишүүн буюу 54.7 хувийн ирцтэйгээр 10.10 цагт эхэллээ.

Гишүүд чуулганы болон Байнгын хороодын нийт таван танхимд хуваагдан хуралдаж байгаа юм. Чуулганаар найман асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. 

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төсөл багтжээ. Мөн уг тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 8 хуулийн төсөл, Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615843
0 эможи
keyboard_arrow_up