Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Л.Энх-Амгалан: 200 мянган төгрөгийн шалгуурыг ямар хүмүүст өгөх нь тодорхой бус байна

2020 оны 4 сарын 09

Arslan.mn

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар Эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгүүдийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Монгол Улсын 3.2 сая иргэнээс 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлдэг.  75 хувь нь буюу 800 мянга орчим хүний НДШ-ийг зургаан сарын хугацаатай төр хариуцна. Том тоо. 800 орчим тэрбум төгрөг зарцуулна.

200 мянган төгрөгийн нэмэгдлийг хэнд, яаж өгөх вэ гэдэг асуудал өнгөрсөн өдрүүдэд тодорхой бус байсан. Төсвийн байнгын хороон дээр энэ тухай ярьж тодорхой шийдвэр гаргасан. Боломжийн шийдвэр. Өнгөрсөн оны хоёр,  гуравдугаар сарын борлуулалтын орлогоос өнөө жилийнх орлого 50 хувиар буурсан ч ажлын байраа хадгалсан бол 200 мянган төгрөгийн тэтгэлдэг олгоно. 45 мянган аж ахуйн нэгж урьдчилсан байдлаар хамрагдах тооцоо гарсан.

Энэ асуудлаар санал хураахад 54 гишүүнээс 37 нь дэмжив. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав "борлуулалтын орлого нь өнгөрсөн жилийнхээс 50 хувь болон түүнээс дээш хэмжээгээр буурсан нөхцөлд гэдэг нь өндөр босго. 30 хувиар борлуулалтын орлого нь буурсан нөхцөлд гэж бууруулж өгөх ёстой" гэсэн санал тавьсан ч дэмжлэг авсангүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615856
0 эможи
keyboard_arrow_up