Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.ОЮУНХОРОЛ: Үл хөдлөх хөрөнгийн татвараа ч төлөхгүй яваад байгааг ЦЭГЦЛЭХ шаардлагатай

2020 оны 4 сарын 21

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбатаас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Хуулийн төслийг дэмжиж байна. Тогтвортой санхүүжилтийн механизмыг бүрдүүлэхэд өнөөдрийн орж ирж байгаа хууль чухал юм. Богдхан уул Зайсанд суурьшлын бүс үүсчихсэн. Орон сууц худалдаа авчихсан тэгсэн хэрнээ өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч чадахгүй байгаа иргэн аж ахуй нэгж байгууллагууд энд асар олноороо байгаа. 

Монгол улсын их хурлын гол үүрэг бол нэгэнт амьдрал дээр бий болчихсон үнэнтэй нийлж одоогийн эрх зүйн орчныхоо хүрээнд зохицуулалт хийж шийдвэрлэх . Энэ хүмүүс хуулийн цоорхойн дор үл хөдлөх хөрөнгийн татвараа ч төлөхгүй яваад байгааг цэгцлэх шаардлагатай.

Би сайдаар ажиллаж байхдаа Богд уулын Зайсан, Арцатын аманд 30-50 жил амьдарсан 7000 гаруй иргэнд амьдарч байсан 0,05 га газраа эзэмших эрх олгосон. Том том компаниуд очоод олон давхар орон сууц барьж зараад байхад жирийн иргэн 30-50 жил амьдарсан иргэн алга дарам газраа эргэлтэнд оруулж амьжиргаагаа дээшлүүлэх эрхтэй гэж үзэж ийм шийдвэрийг гаргасан." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
616325
3 эможи
Д.ОЮУНХОРОЛ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up