Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Оюунхорол: Гамшгийн тухай хуулийг Цар тахлын эсрэг хуультай уялдуулах хэрэгтэй

2020 оны 4 сарын 23

Arslan.mn

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Цар тахал гарсан энэ шинэ нөхцөл байдалд Гамшгийн  тухай хуульд оруулах тодорхой бус нэр томьёоллуудыг тодорхой болгох шаардлага бий. Хүн амын аюулгүй, эрүүл таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх эрхзүйн орчныг илүү сайжруулна гэж харж байна. Гамшгийн үед Засгийн  газар, УОК, Эрүүл мэндийн яам  маш сайн ажиллаж байгаа.

Сovid-19 тухай хууль нь нэг удаа хэрэгжээд хаагдана. Маск зүүгээгүй иргэнийг 150 мянган төгрөгөөр торгоно гэснийг эргэж харах боломж байна уу. Маск зүүгээгүй бол торгож, хариуцлага оногдуулах хэрэгтэй. Гэхдээ  өнөөдөр орлогогүй болсон иргэдэд 150 мянган төгрөгийн торгууль өндөр. Төрийн албан хаагчийн хагас сарын цалингийн тал хувь нь. Тийм учраас 25-30 мянган төгрөгөөр торгож болохгүй юу.

Нөгөө талаас Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд иргэдэд маск, ариутгалын бодис тараах мөн хүнсний хомсдолтой байгаа иргэдэд дархлааг нь дэмжиж витаминжуулах гэсэн дөрвөн арга хэмжээг авмаар байна. Өрх толгойлсон эмэгтэйчүүд, олон хүүхдүүдтэй ээж нар, орлого нь буурсан эмзэг бүлгийнхэн мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүгд орлогогүй болсон. Энэ хүмүүстээ бид хүмүүнлэгийн тусламж олгох  зайлшгүй шаардлага байна. Сургуульд хүүхэд явж байх үедээ үдийн цай, хоол иддэг байлаа. Гэтэл өнөөдөр энэ нь зогсчихсон учраас гэртээ байгаа хүүхэд өдөржингөө идэж, уудаг юм байна. Тиймээс гэр бүлийн зардал маш их нэмэгдэж байна. Энэ тал дээр анхаарч төсөлдөө тусгаасай гэж хүсч байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616421
1 эможи
Д.ОЮУНХОРОЛ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up