Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Эрдэнэбат, Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан гэв үү

2020 оны 4 сарын 28

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат,  Б.Ундармаа нарыг АТГ-аас шалгаж байгаа. Тэгвэл тус газраас "тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокурорын байгууллагад гаргасан байна" гэж  эх сурвалж мэдээлжээ.  Учир нь тэд хуулийн байгууллагын дуудсан цагт ирж мэдүүлэг өгөхгүй байгаа аж. 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нь 2016-2017 оны хугацаанд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Тост, тосонбумын нурууны хамгаалалтын бүсэд багтсан “Улаансайр-1” талбайн тусгай зөвшөөрлийг цуцалж, “Улаан сайр-2 ” талбайг шинээр олгох зөвшөөрлийг өгсөн байдаг. Ингээд шинээр олгосн “Улаан сайр-2 ” талбайгаа гурван сарын дараа 5 сая төгрөгөөр худалдан авч, тусгай зөвшөөрлөө "Алтай констракшн"-ны Х.Бат-Эрдэнийн "Бэст лэнд майнинг" гэх шинээр байгуулсан компанид зарсан аж.  АТГ-аас түүнийг энэхүү хэрэгтэй холбогдуулж шалгаж, яллагдагчаар татагдсан.

Харин Б.Ундармаа гишүүн  ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн жилийн гурван хувийн хүүтэйгээр авсан байдаг.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616584
3 эможи

keyboard_arrow_up