Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал УИХ-д хүргүүлэх нь

2020 оны 4 сарын 29

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд асан, Сэлэнгэ аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбатыг АТГ-аас яллагдагчаар татан шалгаж эхэлсэн талаар бид өнгөрсөн оны есдүгээр сард мэдээлсэн билээ. Тэгвэл түүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хууль сахиулах байгууллагаас НПГ-аар дамжуулан Улсын ерөнхий прокурорт хүргүүлэхээр болсныг хэд хэдэн эх сурвалж батлав. Түүнийг мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж, АТГ-ын мөрдөгчийн дуудсан цагт ирэхгүй, утсаа таслан хаана байгаа нь тодорхойгүй учраас ийм арга хэмжээ авхуулах хүсэлт гаргаж буй аж. Харин Ж.Эрдэнэбатын ойрын эх сурвалжууд уг мэдээллийг үгүйсгэж байгаа юм.

Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талбайнуудад гаргасан зардлыг бодит дүнгээр нь баталгаажуулалгүй, хэт доогуур үнэлэн бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэх үйлдэлд Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар тооцоод байгаа билээ. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1462.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констрашкн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх хэрэгт буруутгасан. Зөвхөн уг хэргээр тогтохгүй, өөр бусад компанид ч давуу эрх олгож, хилийн онцгой бүсэд алт ухсан компанид нөхөн олговор олгосон үндэслэлээр ч байцааж буй юм билээ.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
616625
1 эможи
keyboard_arrow_up