Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.Ундармаа гишүүний үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилжээ

2020 оны 4 сарын 29

Arslan.mn

2020 оны нэгдүгээр улиралд бүртгэгдсэн авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирол 100.3 тэрбум төгрөгт хүрсэн гэдгийг АТГ-аас мэдээллээ.

Харин уг гэмт хэргийг мөрдөн байцаалтын шатанд 5.2 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, 523.4 сая төгрөгийн хөрөнгө битүүмжлэн хамгаалсан хэмээн тус байгууллагаас гаргасан тайланд дурджээ.

Тус тайланд дурдсанаар, "Капитал банкны хэрэгт холбогдуулан Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын чөлөөт үлдэгдэл болох 244.0 тэрбум төгрөгийг эхний ээлжид нөхөн төлүүлэх чиглэлээр банкны эрх баригч болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Уг банкны болон эзэмшигч нарын нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө хувьцаануудыг битүүмжилж мэргэжлийн байгууллагаар хөрөнгийн үнэлгээ хийлгүүлсэн"  тухай  дурджээ.

Капитал банк нь УИХ-ын гишүүн Б.Ундармаа болон түүний нөхөр А.Ариунболд нарын эзэмшилд байдаг билээ.

Мөн “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэргийн хүрээнд учирсан хохирлыг төлүүлэх зорилгоор 97.6 тэрбум төгрөгийн хөрөнгө, Агаарын бохирдлыг бууруулах төслийн хүрээнд шалгагдаж байгаа Бэрэн ХХК, “Цагаанхуаран” ХХК-ийн 116 орон сууц үл хөдлөх хөрөнгө, 13 тээврийн хэрэгсэл, 97.5 сая төгрөгийн захиран зарцуулах эрхийг хязгаарлан хамгаалсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
616639
31 эможи

Зочин
2020-05-01 04:04
Энэ шуналтай авгай хуучнаар энх тайван найрамдлын ордоныг аваад бүр урдах нийтмйн эзэмшлийн замыг нь хашиж аваад хажуу талын орон сууцны айлууд ухарч явж орж гардаг болсон шүү.тэр замыг нь нээлгэх хэрэгтэй
undarmaad durlav
2020-04-30 18:07
saihan bietei damshig yuma
БОДЛЫН ХУЛГАЙЧ
2020-04-30 08:30
ХУРДАН ШИЙДЭЭЧ. А НЭЭРЭЭ ЗАЛЬТ АВГАЙ ЧИНЬ ГИШҮҮН ГЭСЭН ХАМГААЛАЛТТАЙ БАЙГАА БИЛҮҮ. ЯАХАВ. 2 САРЫН ДАРАА ЭНЭ АВГАЙ ОЧИХ ГАЗРАА ОЧНО ШҮҮ ДЭЭ
Зочин
2020-04-29 23:29
Алмасыг агна луусанд суулга гэгээргэ
Иргэн
2020-04-29 17:34
Аль эрт л ингэх байсан шүү дээ луйварчин авгайг
зочин
2020-04-29 16:13
улсад хохирол учруулсан л бол хөрөнгийг нь хурааж улсыг хохиролгүй болгох ёстой.Тэгэхгүйгээр өчнөөн их мөнгөөр улсыг хохироочихоод зүгээр завшаад явдаг явдал хэвшил болох янзтай болов.Одоо хариуцлагатай арга хэмжээ авмаар болсон.Амташсан юмнууд улсын хөрөнгийг идэж уугаад муузан сурчихсантай тэмцдэг төр засаг, хууль хяналт байдаг бол ажил хийх цаг хэдий нь болсоон.
ҮНЭН ШУНАЛТАЙ МУУ ХҮМҮҮС
2020-04-29 15:16
Дүү Болормаа нь гэж шуналын тулам. Бишрэлт бүх бараа нь хулхи
Zochin
2020-04-29 14:16
Shunal ihedsen shulam
keyboard_arrow_up