Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг, дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайваныг томилохыг дэмжжээ

2020 оны 5 сарын 06

Arslan.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч өрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн, дэд ерөнхийлөгчөөр Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайваныг томилох саналыг  хэлэлцээд дэмжжээ.

Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн нь уг албан тушаалдаа 2018 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр томилогдсон. МУИС-ийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2013-2015 онд Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистраар төгсжээ. 

Улмаар Монголбанканд Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах хянан шалгагч, Люксембургийн Шродерс хөрөнгө оруулалтын санд ажилтан, Монгол Улсын Хөгжлийн банканд Дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажилласан туршлагатай бөгөөд Польш, Герман, Энэтхэгийн Төв банканд мэргэжил дээшлүүлж байсан аж.

Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэж, шийдвэрлэх юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616873
2 эможи
keyboard_arrow_up