Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ноён уулыг дархан цаазат ангиллаар улсын тусгай хамгаалалтад авлаа

2020 оны 5 сарын 08

Arslan.mn

УИХ-ын чуулганы өчигдрийн /2020.05.07/ хуралдаанаар, Ноён уул орчмын газрыг дархан цаазат ангиллаар тусгай хамгаалалтад авахаар тусгасан  "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. 

Тогтоолд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрыг өртгөтгөн, ангилал ахиулж, дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгажээ.

Дээрх газруудыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын дурсгалууд, ойн сан бүхий газрын 0.11 хувь хамгаалагдах бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 10483 га-аар нэмэгдлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616913
3 эможи

Зочин
2020-05-08 13:05
keyboard_arrow_up