Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.ОЮУНХОРОЛ: “Алдарт эх”-ийн одонгийн босгыг бууруулснаар жилд дунджаар 4500 ээж шинээр одон авч байна

2020 оны 5 сарын 08

Arslan.mn

Алдарт эхийн одонгийн босгыг намсгаж дөрөв ба зургаан хүүхэдтэй эхчүүд алдарт эхийн одон авдаг болсон нь төрөөс төрөлт, хүн амын өсөлтийг дэмжсэн том алхам болсон. Энэ бол зүгээр нэг одон медаль, урамшуулап төдий зүйл биш цаана нь айл өрхийн амьдрал, өнөөгийн нийгэмд дутагдаад байсан хууль байсан юм. Тэгвэл энэхүү хуулийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол 2010 онд санаачлан батлуулсан байдаг. 

Яагаад ?

Arslan.mn

Тав болон найман хүүхэдтэй эхчүүд авдаг байсан Алдарт эхийн одонгийн босгыг намсгаж, дөрөв ба зургаан хүүхэдтэй эхчүүд авдаг болсон нь төрөөс төрөлт, хүн амын өсөлтийг дэмжсэн том алхам болсон. Харин энэ хуулийг санаачлан, батлуулсан хүн нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш Алдарт эхийн I, II-р одон шинээр авах эхчүүдийн тоо жилд дунджаар 4,500 орчим хүнээр нэмэгдэж байгаа аж. 

Эх үрсийн баяраар шинэхэн дээлээ одонгоороо чимсэн олон залуу ээжүүд Алдарт эхийн эгнээнд шилжиж, ах дүү, амраг садангаараа хүрээлүүлэн баярлаж байгааг харах үнэхээр сайхан. Хэрэв энэ босго өөрчлөгдөөгүй байсан бол өнөөдөр залуу гэр бүл гурван хүүхэдтэй л байх байсан болов уу. “Дөрвөн хүүхэдтэй одон авдаг болохоор тэр лүү л тэмүүлээд байдаг болсон” гэх залуу ээж ярихыг сонсоод урам авах хүн олон байх. Манай улсын хамгийн тулгамдсан асуудлын нэг болох хүн амын тоог нэмэгдүүлэхэд энэ хууль яах аргагүй чухал нөлөө үзүүлж байна. 

“Алдарт эх” одонгийн түүхээс

Одоогоос 62 жилийн өмнө буюу 1957 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр “Олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг нэмэгдүүлэх тухай хуулиар Алдарт эх I, II одонг анх бий болгосон байна.

Энэ хуулийн дагуу найм ба түүнээс дээш хүүхэд төрүүлэн өсгөсөн эхэд Алдарт эх I одон, 5-8 хүртэл хүүхдэд төрүүлж өсгөсөн бол Алдарт эх II одонг, шагнал /100-200 төгрөг/-ын хамт олгож байхаар тогтоож, хүүхдийн тоо, наснаас хамааруулан тэдгээр эхчүүдэд улирал тутам 300-800 төгрөгийн тэтгэвэр олгодог байсан.

1990 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 148 дугаар зарлигаар "БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм”-ийг батлан, уг дүрмийн 3.17-д Алдарт эхийн I, II одонгоор шагнагдсан эхчүүдэд дагалдах мөнгөн шагнал олгож байсан. Энэ мөнгөн шагналын хэмжээг УИХ-ын 1996 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Алдарт эхийн I одон 40,000 төгрөг, Алдарт эхийн II одон 20,000 төгрөгт хүргэж нэмэгдүүлж байсан байна.

Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэвлэлд өгсөн ярилцлагандаа “...Жил бүрийн зургадугаар сарын 1-нд маш олон залуу гэр бүлүүд алдарт эхийн одонгоо аваад баярлаж байгааг харах үнэхээр сайхан. Хэрвээ хуучин шигээ таван хүүхэдтэй одон авдаг бол өнөөдөр залуу гэр бүл гурван хүүхэдтэй л байх байсан. Дөрвөн хүүхэдтэй одон авдаг болохоор тэр лүү л тэмүүлээд байдаг болсон гэж залуу ээж ярихыг сонсоод их л урамшиж байлаа. Энэ хууль бол яах аргагүй хүн амаа өсгөхийг бодлогоор оруулж өгч байгаа хэрэг. Нэг үе төрөлт багасч алдарт эхийн одон авах эхчүүдийн тоо мэдэгдэхүйц буурсан. Олон хүүхэд төрүүлж өсгөж байгаа эхчүүдийг дэмжих, урамшуулах, алдаршуулахыг хуулиар баталгаажуулж өгсөн нь ирээдүй хойчдоо оруулж буй хувь нэмэр юм” хэмээн онцолжээ. 

Дашрамд дурдахад Д.Оюунхорол нь эмэгтэй гишүүнийхээ хувьд нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийг зорьж нийгмийн хамгаалал, халамжийн цэгцтэй бодлого боловсруулахад гар бие оролцож, нийгмийн оршин тогтнох, хөгжих язгуур үндэс болсон гэр бүлийн үнэт зүйлийг хамгаалах, нийгэм, эдийн засаг, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн төлөө 20 орчим жилийг зориулан ажиллаж байгаа нэр цэвэр, туршлагатай улстөрчийн нэг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
4
616928
20 эможи
Д.ОЮУНХОРОЛ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up