Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Байнгын хороо эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

2020 оны 5 сарын 14

Arslan.mn

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2020.05.14) хуралдаан 14 цаг 44 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Цогзолмаа танилцуулав. Ажлын хэсэг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусгаснаас гадна төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж хууль зүйн техникийн талаас нь хянаж зохих засвар өөрчлөлтийг хийжээ. Монгол Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу 8.1.25 дахь заалтын дугаарыг 8.1.24 болгон өөрчилсөн байна.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ё.Баатарбилэг, Б.Саранчимэг нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагчаас хариулт авлаа.

Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг байгуулагдсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар эмнэлгийн асуудлыг хоёр удаа хэлэлцэн, үйл ажиллагааг хэвийн болгох чиглэл өгсөн гэдгийг Ё.Баатарбилэг сайд хэллээ.

Өнөөдрийн байдлаар тус эмнэлэг бүрэн хэмжээнд үйл ажиллагаа явуулахад шаардагдах 12 тэрбум төгрөгийн зээлийн хэлэлцээрийг Улсын Их Хурлаас соёрхон баталсан. Энэ жилдээ эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг бүрдүүлснээр бүрэн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжтой юм байна.

Санхүүжилтийн дутуу хэсгийг холбогдох яамнаас бүрэн шийдвэрлэжээ. Тус эмнэлэг 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс тасгуудаа нээн, хэвийн үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөөд байгаа гэв.

Засгийн газрын 2020 оны 38 дугаар тогтоолоор Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд цаашид энэ зохицуулалтын дагуу холбогдох асуудлууд шийдэгдэнэ гэдгийг тайлбарласан.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуулийн төслийн танилцуулга: http://forum.parliament.mn/projects/10832

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617066
0 эможи
keyboard_arrow_up