Ерөнхий сайдыг томилох асуудлыг Байнгын хороогоор хэлэлцэж эхэллээ
2020 оны 7 сарын 02
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн.
Энэ дагуу У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхэллээ.
Байнгын хорооны хуралдааны дараа буюу 10:00 цагт Анхдугаар чуулган энэ асуудлаар үргэлжлүүлэн хуралдана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
618322
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: