Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилохыг дэмжлээ

2020 оны 7 сарын 02

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн.  Энэ дагуу У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцлээ. 

Хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжив.

Удахгүй чуулганы хуралдаан эхэлж Ерөнхий сайдыг томилно.

Төрийн байгуулалтын байнгын хороонд дараах гишүүд харьяалагддаг юм.

1.Амгалангийн Адъяасүрэн

2.Ёндонпэрэнлэйн Баатарбилэг

3.Сүхбаатарын Батболд

4.Жамбын Батсуурь

5.Сандагийн Бямбацогт

6.Жамбалын Ганбаатар

7.Гочоогийн Ганболд

8.Гомбожавын Занданшатар

9.Жамъянгийн Мөнхбат

10.Цэндийн Мөнх-Оргил

11.Хишгээгийн Нямбаатар

12.Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

13.Бөхчулууны Пүрэвдорж

14.Долгорсүрэнгийн Сумъяабазар

15.Жамъянхорлоогийн Сүхбаатар

16.Дуламдоржийн Тогтохсүрэн

17.Ухнаагийн Хүрэлсүх

18.Лувсанцэрэнгийн Энх-Амгалан

19.Нямаагийн Энхболд

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618328
1 эможи

keyboard_arrow_up