Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ТББХ: Засгийн газрыг 14 яамтай байхыг дэмжлээ

2020 оны 7 сарын 06

Монгол Улсын Засгийн газрын бүтэц, түүнд оруулах өөрчлөлтийг тухай хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна. 

"Засгийн газраа 14 яам, 17 сайдтай ажиллуулах саналтай байна"

Засгийн газрын бүтэц, түүнд оруулах өөрчлөлтийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа.

Тэрбээр "Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг боловсруулахдаа өмнөх Засгийн газрын бүтцийг ерөнхийд нь хэвээр үлдээсэн. Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга зэрэг 17 сайдын бүрэлдэхүүнтэй, 14 яамтай байхаар боловсрууллаа" гэв. 

Ийнхүү Засгийн газрын бүтцийг дээрх 14 яамтай байхыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжлээ. 

Засгийн газрын бүтцийг дараах байдлаар:

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Батлан хамгаалах яам 
  • Гадаад харилцааны яам
  • Сангийн яам
  • Хууль зүй, дотоод хэргийн яам
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
  • Барилга, хот байгуулалтын яам
  • Боловсрол, шинжлэх ухааны яам
  • Зам, тээврийн хөгжлийн яам
  • Соёлын яам
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Эрчим хүчний яам
  • Эрүүл мэндийн яам

ШУУД ҮЗЭХ:

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618415
2 эможи

Энхээ
2020-07-07 13:16
Иргэд улс орноо дээдэлж хүндэтгэдэг сайд төрд олон байгаасай гэж боддог. Я. Содбаатар тэрээр улс төрд 15 гаруй жилийн туршлагатай 2005-2020 ҮХЯ сайдын зөвлөхөөс-УИХн сонгуулийн ерөнхий зохион байгуулагч хүртэл энэ хугацаандаа ҮХЯаманд дэд сайд, ЗТХсайд хийж байсан. Мөн орон нутагт зам тээврийн хөгжлийн бүтцийг эхлүүлсэн гэхэд хэлстэхгүй билээ
Саран
2020-07-07 13:13
Одоо УУХҮ яаман дээрээ анхаарах цаг болсон МУ-н баялаг харт орны иргэдийг биш Монгол улсынхаа иргэдийг тэтгэх цаг Содбаатар-г томилох хэрэгтэй.
uls tor sonirhogch
2020-07-07 12:06
Uls tor gedeg taamgaar boldog zvil bish. Eh ornii huwi zayag atgandaa bagtaaj baidag uchir zasgiin gazriin tenhim deed hemjeenii bolowsroltoi, deed hemjeend ajil erheldeg hvmvvseer dvvrsen baih uchirtai. Manai orond bvh salbariin hogjil bvteen baiguulalt taaruu baina. Ene ni zow hvnee olch chadahgvi baigaagiin l ilrel. UUl uurhai, zam teewer bol yah argagvi hogjil 100 huwi 1t tawigdah salbaruud. Vvnd minii bodloor mergejil ni 1, hiisen ehlvvlsen ajluud ni 1 hvniig tawih heregtei shvv. Ene hvnii1d yah argagvi Sodbaatar orno. Minii huwid sudalsnaar Fizikch, injener mergejiltei, magistr mergejlee Singapore-iin SSTC institute-d deeshlvvlsen. vildwer hudaldaanii saidiin zowloh, ded saidaar ajillaj baisan. Mon zam teewriin alban tushaald tomilogdoj baisan UIH-iin gishvvn asan Y.Sodbaatariig saidiin suudald tohiroh hvn gej bodoj baina. Amjilt hvsey
Зочин
2020-07-06 16:41
Зуун ямаанд жаран ухна гэгч л болох юм юу гээчийн олон яам бэ сахил хүртээд шал дордов
keyboard_arrow_up