Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтцийг хэлэлцэхийг дэмжив

2020 оны 7 сарын 06

Arslan.mn

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүтцийг хэлэлцэж дэмжсэн билээ.  Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж,  Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэхийг санал хураалтад оролцсон гишүүдийн нэгээс бусад нь дэмжив. 

Ийнхүү Засгийн газрын бүтэцтэй холбоотой асуудлыг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

Засгийн газрын бүтцийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. 

Тэрбээр "Яамдын чиг үүрэг, давхцлыг арилгаж, үр дүнтэй, шуурхай байлгах үүднээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг өөрчлөн байгуулахаар холбогдох хуульд тусгаж, бусад яамдыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. 

Үүнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Соёлын яам болгон хуваах саналыг хуулийн төсөлд тусгалаа. Ингэсгээр боловсролын болон соёлын салбарт төрөөс авч буй бодлогыг оновчтой хэрэгжүүлэх, сэргээн хөгжүүлэх боломж нээгдэнэ.

Харин нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх, амьдарлын зөв хэвшилд сургах замаар хүн амыг эрүүлжүүлэх шаардлагыг харгалзан Нийтийн биеийн тамир, спортын чиг үүргийг бодлого, зохицуулалтыг цаашид Монгол Улсын Ерөнхий сайдын харьяанд, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо хариуцан ажиллах нь зүйтэй гэж үзлээ. 

Мөн Засгийн газрын тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 байхаар тусгалаа.

Түүнчлэн Төрийн худалдан авах ажиллагааны газрыг Шадар сайдын, Соёл урлагийн газрыг Соёлын сайдын, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газрыг ЗГХЭГ-ын даргын эрхлэх асуудлын хүрээнд тус тус ажиллуулах нь зүйтэй гэж үзэн тогтоолын төсөлд тусгалаа." гэв.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618417
0 эможи

comment1
2020-07-07 12:08
heden yamtai baih ni hamaagvi gol ni zow hvn mergejliin hvn tomiloh l heregtei shvv dee. Hereggvi hvn tawij dahiad heden jil ediin zasag hogjloo gazartaa chirj, uls eh ornoo vgvi hiiw dee. Gol ni mergejliin turshlagatai shvv. Minii bodloor Y.SODBAATAR uul uurhain saidad tohirno oo
keyboard_arrow_up