Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Хүрэлбаатар: Төсөвт байгууллагуудын албан томилолт зэрэг тэвчиж болох урсгал зардлыг 118.2 тэрбум төгрөгөөр бууруулна

2020 оны 8 сарын 17

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд хуралдаанаар 2020 оны төсөвт тодотгол хийх, 2019 оны төсвийн гүйцэтгэлийн төслүүдийн анхны хэлэлцүүлгүүдийг хийж байна. 

Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар " Он дуустал нөхцөл байдал сайжрахгүй, төсвийн орлого 3.4 их наяд төгрөгөөр буурч, оны эцэс гэхэд төсвийн алдагдал 4.3 их наяд төгрөгт хүрэх нөхцөл үүсээд байна. 

Энэхүү давагдашгүй хүчин зүйл болох цар тахал, хөл хорионоос үүсэлтэй эдийн засаг төсөв санхүүгийн хүндрэл үргэлжилж байгаа ч Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ААН-үүдээ дэмжих бодлогыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ААН-үүдийг дэмжих хүрээнд: 

  1.  18 хүртэлх насны 1,250,000 хүүхдэд сар бүр 100,000 төгрөг олгоход зориулж 300 тэрбум төгрөг
  2.  Нийгмийн халамжийн тэтгэвэр авагч 60,000, байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй 13,300 хүүхдэд олгох халамжийн тэтгэмжийг тус тус 100,000 төгрөгөөр нэмж олгоход 22 тэрбум
  3.  Хүнсний дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 124,000 хүнд сарын 32,000 төгрөгийн хүнсний эрхий бичиг олгох
  4.  НДШ-ийн хувь хэмжээг ажил олгогч 4%, даатгуулагч 5%-аар олгох хөнгөлөлт үзүүлэхэд нийт 552.3 мянган даатгуулагчийн 144.4 тэрбум төгрөгийн шимтгэл чөлөөлөгдөнө
  5.  Жилийн 1.5-аас доош тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой 105 мянган ААН-ийн орлогын татварыг чөлөөлнө. 
  6.  Түрээсийн төлбөрөө бууруулсан ААН-үүдэд орлогын татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлнэ. 
  7.  Коронавирусийн халдварыг илрүүлэх оношлуур, эмчилгээнд хэрэглэх эм, тоног төхөөрөмж, амны хаалт зэргийг гаалийн татвараас үргэлжлүүлэн чөлөөлнө.

Түүнчлэн иргэдийн ЭМ-ийг цар тахлын эрсдлээс хамгаалах, томуугийн вакцин худалдан авах зэрэгт шаардлагатай 105.6 тэрбум төгрөг нэмж зарцуулна. Үүнтэй холбоотой халдвартай нүүр тулан ажиллаж байгаа албан хаагчдыг амны хаалт хэрэгслээр хангах, эмч сувилагчдад илүү цагийг мөнгө олгох, сувлагчдад олгох мөнгөнд 22.2 тэрбум төгрөг зарцуулна. 

Төсвийн хөрөнгө оруулалтаас гэрээ байгуулаагүй 119 төслийг хасах, ажлын гүйцэтгэл удаашралтай 344 төслийн санхүүжилтийг хойшлуулж, 513.6 тэрбумын зардлыг бууруулж байна. Харин зайлшгүй хэрэгжүүлэх төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, үерээс үзүдсэн гүүр, замыг сэргээхэд зориулж 16 тэрбум төгрөгийг нэмж суулгав. 

Төсөвт байгууллагуудын албан томилолт, тавилга, эд хошгил худалдан авах зэрэг тэвчиж болох урсгал зардлыг 118.2 тэрбум төгрөгөөр бууруулж байна.  

Шинээр ашиглалтад орох эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотойгоос бусад тохиолдолд төрийн байгууллагуудын чиг үүрэг, бүтцэд өөрчлөлт хийх замаар орон тоо нэмэгдүүлэхийг хязгаарлалаа. 

Төсөв хэмнэхийн зэрэгцээ эдийн засгийг сэргээх ажлыг хэрэгжүүлнэ" гэсэн юм.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619248
1 эможи

ИРГЭН
2020-08-18 17:53
ЭНЭ ХУЛГАЙЧЫГ ГЭР БҮЛТЭЙ НЬ ХАРААЛ ИДЭХ БОЛНО.
Иргэн
2020-08-17 19:11
Хаха гадаад томилолт танасан! Эднийг хөөгөөд ч явахгүй, нөгөөдүүл нь хүлээж ч авахгүй! Гэтэл танаж гавьяа байгуулж гэнэ!
keyboard_arrow_up