Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Г.Ёндон: Эдийн засгийг сэргээх зорилгын хүрээнд 25 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа

2020 оны 8 сарын 26

Arslan.mn

2020 оны долдугаар сарын 25-ны өдөр буюу нэг сарын өмнө нүүрс ачсан 919 тээврийн хэрэгсэл хил нэвтэрсэн бол өчигдөр 2,001 болж нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үе буюу КОВИД-19 цар тахлын өмнөх үетэй адил хэмжээнд очсон гэсэн үг юм.

Тодруулбал, Гашуунсухайт боомтоор 1,272, Шивээхүрэн боомтоор 570, Ярант боомтоор 150, Ханги боомтоор 9 тээврийн хэрэгсэл гарчээ.

УИХ-ын хоёр Байнгын хорооны хамтарсан хуралдаанд оролцож буй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон гишүүдийн асуултад хариулж дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Энэ оны нэгдүгээр сард Гашуунсухайт боомтоор өдөрт 500-600 машин нүүрс гардаг байсан. Коронавируст халдвар гарснаар экспорт буурсаар гуравдугаар сар гэхэд өдөртөө 300 гаруй автомашин гарах болсон. Засгийн газар цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний хүрээнд БНХАУ-тай “Ногоон гарц” түр журмыг хамтран хэрэгжүүлж эхэлсний үр дүнд өнөөдөр зөвхөн Гашуунсухайт боомтоор гэхэд 1,200 гаруй тээврийн хэрэгсэл гарлаа. Улсын хэмжээнд бол анх удаа 2,000 гаруй машин гарсан.

Эдийн засгийг сэргээх зорилгын хүрээнд 25 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа бөгөөд жилийн үлдсэн хугацаандаа хуваагаад үзвэл өдөрт дунджаар 2,000 гаруй тээврийн хэрэгсэл хил гарахаар байгаа.

Мөн Тамсаг, Тосон хоёр нефтийн ордоос халдварын эхэн үед хоногт дунджаар 48 машин гарч байсан бол одоо хоногт 72 машин хил гарч байна. Энэ нь халдварын өмнөх үетэй харьцуулахад 90 орчим хувьд нь хүрнэ. Олборлолт коронавируст халдварын өмнөх үеийн хэмжээнд хүрэхгүй байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Тодруулбал, цооногуудын ундаргын динамик буурсан, цооногийн засвар үйлчилгээ /шингэн хагалбарын ажил, ус шахах/ сүүлийн нэг жилд хийгдээгүй.

Манай яам Монголбанктай хамтраад алт олборлогч компаниудын санхүүг дэмжих зорилготой хөтөлбөр гаргасан. Энэ хүрээнд тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг хангасан 72 компанид хөнгөлөлттэй зээл олгох асуудлаар Монголбанканд хандсан байгаа" гэв.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороодын хамтарсан хуралдаанд Шадар сайд Я.Содбаатар КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулга хүргэн, Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна.

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619454
1 эможи

keyboard_arrow_up