Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Т.МӨНХСАЙХАН: ECMO аппаратыг коронавирусийн үед гэлтгүй амьсгал, зүрх судас орлуулах тохиолдолд ашиглана

2020 оны 8 сарын 26

Arslan.mn

Өнөөдрийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороодын хамтарсан хуралдааны үеэр ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн асуултад хариуллаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "ECMO буюу амьсгал, зүрх судас орлуулагч аппарат манай улсад байгаагүй. Сая уг аппараатаас нэгийг авч Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт байршуулсан. Хэрхэн ашиглах талаар сургалтууд нь явагдаад дууссан бөгөөд маш хүнд тохиолдолд хэрэглэдэг энэ аппаратны нэг удаагийн хэрэгслүүд их өндөр өртөгтэй. ECMO аппаратыг зөвхөн коронавирусийн үед гэлтгүй амьсгал, зүрх судас орлуулах шаардлагатай бусад тохиолдолд ашиглана. Ахиад нэг аппарат авахаар захиалга хийгдсэн. Тэр нь арваннэгдүгээр сард ороод ирнэ.

Эрчимт эмчилгээний орны асуудал маш чухал. Хүн амын 1%-д халдвар тархлаа гэж тооцоолоход бидэнд эрчимт эмчилгээний 1,500 орчим ор шаардлагатай болно. Одоогийн байдлаар эрчимт эмчилгээний 400-450 ор байгаа бөгөөд нэмээд дор хаяж 1,000 ор бэлтгэх шаардлагатай.  Эрчимт эмчилгээнд хэрэглэгдэх төхөөрөмжүүд буюу амьсгалын аппарат, хяналтын монитор гэх мэтийг иж бүрнээр нь 600-г хангахаар Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны зээл авч, захиалгаа хийчихсэн. Ирэх саруудад тэдгээр тоног төхөөрөмж ирнэ.

Бэлтгэл ажлыг хангаж байгаа хэдий ч ямар ч тохиолдолд бэлэн байхын тулд бүх шатны эмнэлгүүдийн чадавхыг сайжруулах нь чухал. Ирэх онуудад эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалтыг хийснээр ямар ч тохиолдолд бэлэн байх болно гэсэн бодолтой байна." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619455
0 эможи

Уугий
2020-09-02 17:00
Монголчуудад оргиник вакцин байна ш дэ хө. Тэр нь юу юм бол энэ хүн галзуурч гэж бүү бод: зах дээр зарж буй хонь үхрийн шулсан ясыг үнэгүй аваад буцалгаад шөлөн дээр нь гурил будаагаа чанаж идэх болон дангаар нь сармисаа хийгээд идэхэд л калциклорид хийлгэсэн буюу кульказ шахуулсан мэт болно дооо. Яахав вакцин авч болноо гэхдээ ер нь бол үнэн үг.
Зочин
2020-08-27 11:21
Т.МӨНХСАЙХАН
ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up