Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Х.НЯМБААТАР: Хуулийг 2019 оны аравдугаар сард өргөн барьсан

2020 оны 8 сарын 27

Arslan.mn

Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Яг хэний захиалгатай хууль гэнэт орж ирэв ээ. Ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй асуудал гэнэт оруулж ирсний учир шалтгааныг асуумаар байна. Дээд шүүхийн Тамгын газрын даргаас асууя. Иргэний хэргийн шүүх хуралдаж байгаа юу? Одоо хуралдахгүй байна гэж хууль санаачлагч хэлж байна. Иргэний танхим 8 шүүгчтэй, тавыг нь Ерөнхийлөгч түдгэлзүүлсэн. Одоогийн байдлаар Ерөнхийлөгчийн түдгэлзүүлсэн нийт найман шүүгчийн ажилгүй байсан хугацааны цалин 200 гаруй сая болсон. Үүний эх үүсвэрийг яаж шийдэх нь ч тодорхойгүй байна. Одоо Иргэний танхим таван шүүгчтэй. Таван шүүгч хуралдах боломжтой. Гэтэл яагаад ирц бүрдэхгүй байна гэсэн худал мэдээллийг УИХ-д танилцуулж хууль оруулж ирж байна вэ. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Энэ хууль гэнэт орж ирээгүй. 2019 оны аравдугаар сард өргөн барьсан. Өнгөрсөн парламент хэлэлцэх гэж байтал шинэ хууль өргөн барьсан тул буцаан татсан. Хууль санаачлагчийн хувьд тийм агуулга, санаагаар хуулийн төсөл оруулж ирээгүй. Иргэдийн маргаан шийдвэрлэгдэхгүй байгаа гэсэн бодит үндэслэл дээр үндэслэж оруулж ирсэн. Иргэний хэргийн шүүх таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хуралддаг, иргэн нэг шүүгчээс татгалзвал хуралдах боломжгүй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619461
0 эможи

Зочин
2020-08-27 11:20
keyboard_arrow_up