Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Шинэ гишүүдийн “СИНДРОМ”

2020 оны 8 сарын 28

Arslan.mn

УИХ-ын найм дахь удаагийн ээлжит  сонгуулийн дүнд бүрэлдсэн парламент ээлжит бусаар чуулж, эрхэм гишүүд хэн нь хэн бэ гэдгээ харуулж эхлэв.

Юуны өмнө живхтэй  гишүүдийн жигтэй авир сонгогчдын   чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэж байна.

Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон П.Анужин  төрийн түшээдийн  хүндэтгэлийн хувцасны хээг хуульчилна гэв.  Түүнийг  ТББ –аар дамжуулж, үндэсний загвар бүхий  торгон дээлний  бизнес хийдэг  гэлцдэг. Үнэн бол түүнийгээ   төрд  шахах “хатан ухаан” –аар хуульд хандаж буй нь энэ бололтой.  Уг нь  УИХ-ын гишүүд  өнөөдөр  юу өмсөж зүүхээ хэлэлцэхээс  өмнө иргэдийнхээ  хоолтой хонох эсэх тухай ярих ёстой байгаа юм. Гэтэл тэр тэгсэнгүй. 

Энэ мэтээр  хэл ам тасраагүй байтал залгуулаад Сүхбаатар аймгаас сонгогдсон Ж.Батсуурь  “Улаанбаатарт байгаа хүмүүс өндөр үнэтэй мах авч  идэх ёстой. Эрээнд очихоороо  нэг килограмм махыг 36 мянгаар авч иддэг хэрнээ энд 8000 төгрөгөө мах авч иднэ гэдэг байж боломгүй” гэж иргэд, сонгогчдыг  зандарч загнав. Ер нь бол Сүхбаатар аймгаас сонгогдсон хоёр гишүүн  УИХ-ын танхимд  юм бол  “мал, мах” гэж ярьдаг. Тэр чиглэлд эрх ашгийн зөрчилтэй юм уу гэх ойлголтыг олон нийтэд төрүүлээд  буй.  Энэ удаад ч гэсэн Ж.Батсуурь  гишүүнийг  махны бизнес хийдэг юм болов уу гэлцэж буй. Тэр нь бодитой, эсэхийг хэн мэдлээ.  Харин “Малчдад шивнэх үгээ микрофоноор хэлчихлээ” гэсэн   үг  бол  үнэний ортой. Ж.Батсуурь аймгийн Засаг даргаар найман жил ажилласан, хөдөө орон нутгаас, тэр дотроо  мал, махны асуудлыг анхаарна хэмээн амлалт өгч байж гарч ирснээ ирэх дөрвөн жилд  энэ мэтээр хэрэгжүүлбэл “оготны уршиг олонд”  гэгч  л болох байх.

Ер нь бол өнөөгийн нөхцөл байдлыг аваад үзвэл,  эдийн засаг шалаар мөлхөж,  ирэх жилүүдэд ч хөл дээрээ босохооргүй байгааг  тэд сайн мэдэж байгаа.

Сонгуулийн өмнө улсын төсвийг тодотгох шаардлагагүй гэж  байсан эрх баригчид төсвөөр  сонгуульдсаныхаа дараа тодотгол хийхгүй бол болохоо байлаа хэмээн бажгадаж байгаа нь нууц биш.  Өнгөрсөн жилүүдэд хамтарч идэж, улсаа өрөнд оруулсаар 30 тэрбум ам долларын гадаад өрөө  төлж дийлэхгүй барьцаанд орсон МАНАН дэглэмийнхэн манарч гүйцсэний илрэл энэ байх.

Энэ удаа  П.Анужингийн хэлсэн хувцасны хээг тоохгүй өнгөрч болох ч  махаа 36 мянган төгрөгөөр авч ид гэдгээс  яах аргагүй  дарангуйлал үнэртэж байна. Монголчууд  өт, хорхойг ч хоол болгочихдог  хятад үндэстнээс өөр. Тахиа, өндөг, ногоохноор  хэрэгцээгээ хангачихдаг солонгосчуудтай адилгүй. Хоол хүнснийх нь 90 хувийг  таван хошуу малын мах эзэлдэг.

Монгол Улс өнөөдөр 63 сая толгой малтай, эдийн засаг нь  мал аж ахуйгаасаа  ихээхэн хамааралтай ийм л  орон. Тийм атал ганц килограмм  махыг  36 мянгаар худалддаг болно гэвэл эхлээд хүн амаа ядуурлаас гаргах ёстой. Ажлын байраар жигд хангаж, дэлхийн жишгээр цалинжуулдаг болох шаардлагатай. Саяхан нэмэлт, өөрчлөлт хийсэн Үндсэн хуулиа  ч эргэж харах хэрэгтэй. Маргаан дэгдээгээд байгаа байгалийн баялаг “төрийн нийтийн өмч” гэсэн заалтаа “Ард түмний дундын өмч” гэж засах  ёстой. 

Хүлээлт үүсгэж ирсэн 1072 хувьцааны ногдол ашгийг  тараах учиртай. Харамсалтай нь өнөөдөр дөнгөж төрж байгаа өлгийтэй хүүхдэд хүртэл  өр үүрүүлдэг улс орон Төв Азийн цээжин дэх  Монголоос өөр хаана ч байхгүй.  Гуравхан сая хүн амтай нь харьцуулахад  тоо толгой нь 62 саяас хэтэрсэн малтай атлаа нэг килограмм махыг 14 мянгаар худалдаж авдаг, авч чадахгүй нь хоосон хонодог  гажиг  улс орон  манайхаас  өөр алга.

Шинэ гишүүдийн “синдром” чуулганы танхимд  энэ мэтээр  үргэлжилж байна. Маргааш хэн юу гэж поп мэдэгдэл хийхийг хэн мэдэх вэ. Түүх давтагддаг гэдэг шиг улсаа худалддаг,  ард түмнээ зовлонд унагадаг 76-гийн гай хэзээ дуусах юм бол. УИХ-ын гишүүн  гэдэг иргэдийнхээ зарц байх ёстой үүрэгтэн болохоос эрх мэдлээ сэлэм болгосон  гүйцэтгэгч нар  биш билээ.

Л.Хэрлэн

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619482
0 эможи

Зочин
2020-08-30 11:49
Билэгт үнэн эргүү золиг байсан шүү
Зочин
2020-08-30 11:47
Анужин хэрэггүй байсыыын
Зочин
2020-08-29 00:35
Сонгосон хүмүүс нь ичиж байгаа байхдаа.
temuujin
2020-08-29 00:28
Малчдаас махаа хямдхан зараач гэж хэн ч гуйгаагүй, гуйгаад ч нэмэргүй, зах зээлийн үнийг тодорхойлж байгаа хүмүүс нь ч малчид биш гэдгийг бодож коммент бичмээр юм.
Zochin
2020-08-28 17:13
Herlen chi neg ydaa malin derged bj uzsen uu. Iheehen hystaarai.
иргэн
2020-08-28 16:47
Ануужинг сонгож УИХурлын гишуун болгосон сонгогчид оорсдоо буруутай. Ануужин Баярсайхан Жаргалмаа нар нь омно гишуун байсан Билэгт Амарзаяа нараас долоон дор байх нь.
Зочин
2020-08-28 11:57
Гэрлээ
2020-08-28 09:43
Батсуурь бол дарангуйлагч хутган үймүүлэгч талцуулан будилуулагч шүү дээ .Урьд хөрш шигээ хөгжичихөөд ард иргэдийнхээ амьдрал ахуй цалин ажлын байраар хангачихаад мал мах ярь Хөдөөний хөөрхий амьтан мал махнаас цааш юу ч алга дөөө
Доргоо
2020-08-28 09:39
Энэ батсуурь одоо сүхбаатарт хамаагүй бурж даралж дарамталдаг шигээ бодох юмаа УБ шүү хө энд чинь танай аймнийхан шиг чамд толгойгоо угаалгах хүн байхгүй Эрээнээс цааш газар үгүй үзсэн мэдсэн нь ийм амьтан байх ч гэж дээ хөөрхийг дөө Толгой нь хүрэхгүй УИХ д суухад кккк
Зочин
2020-08-28 09:31
bayachuud 1 kg mah 30k-r avch idej bgaa bhoo, zarim ni 100k-r avch iddeg gesen
keyboard_arrow_up