Тэтгэврийн зээлгүй ахмадад зориулсан “Эрдэнэс бонд”-ын санхүүжилтийг ирэх оны ТАВДУГААР САРД олгоно Тэтгэврийн зээлгүй ахмадад зориулсан “Эрдэнэс бонд”-ын санхүүжилтийг ирэх оны ТАВДУГААР САРД олгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Тэтгэврийн зээлгүй ахмадад зориулсан “Эрдэнэс бонд”-ын санхүүжилтийг ирэх оны ТАВДУГААР САРД олгоно

2020 оны 10 сарын 07

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоногт ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар эдийн засгийн өсөлтийг хангах стратегийн мега төслүүдийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, ашиглалт үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарахаар болсон.

Сүүлийн хоёр жилд Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэдэлд тодорхой лиценз, компаниудын хувьцааг эзэмшүүлэх замаар бодит хөрөнгөтэй болгож, тодорхой төслүүдээ хэрэгжүүлж эхэлжээ.

Тухайлбал, сүүлийн 30 жилд хөрөнгө оруулагчдыг татах оролдлого хийж байсан Асгатын мөнгөний ордыг 2019 оны долдугаар сард “Эрдэнэс Монгол”-ын мэдэлд шилжүүлсэн. Ингэснээр малталт хийж байсан босоо амуудыг нээж үйлдвэрлэлийн дээж 20 тонныг авсан бөгөөд одоогоор ТЭЗҮ-гээ шинэчлэх зэрэг бусад ажлууд эрчимтэй хийгдэж буй.

Мөн энэ оны эхээр зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг тэглэсэнтэй холбоотойгоор Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эрчимтэй, бас цаг хугацааны хувьд шахуу өрнөж буй аж. Уг ажлыг “Эрдэнэс Силвер Ресурс” компани хариуцаж, ирэх оны тавдугаар сард тэтгэврийн зээлгүй 200 орчим мянган ахмадад зориулсан “Эрдэнэс бонд”-ын санхүүжилтийг олгохоор зорьж байна. “Улс орны хөгжилд хамгийн бодитой хувь нэмэр оруулсан ахмадууддаа байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга зарчмаар хүртээж буй төрийн бодлогын илрэл нь “Салхитын мөнгөний орд” хэмээн компанийн удирдлага онцолсон.

Хэдийгээр дэлхий нийтэд цар тахал дэгдэж, хөл хорионы улмаас хөрөнгө оруулагчидтай хийх бодит уулзалт, олон улсын арга хэмжээ хязгаарлагдаад буй ч энэ хугацаанд “Эрдэнэс метан” компанийн хэрэгжүүлж буй Тавантолгойн бүлэг ордын нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажил урагштай явж буй аж.

Өнгөрсөн оны тавдугаар сард Австралийн “Жейд метан” компанитай “Нүүрсний давхаргын метан хийн эрэл, хайгуулын хөрөнгө оруулалт”-ын гэрээ байгуулснаас хойш Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн хэсэгт эрлийн ажлууд гүйцэтгэж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд тайлангаа илгээжээ. Одоо нарийвчилсан хайгуул хийхээр бэлтгэл хангаж байгаа юм байна.


Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620285
9 эможи

3ozun
2020-10-11 07:21
болж өгвөл битгий ялгаварласан бодлого хэрэггүй амьдралдаа газрын баялагаар баярлах гэж байна н
Отгонбаяр
2020-10-10 20:06
3 сая төгрө авбал баярлана шүү хүүхэд хуурч байгаа юм шиг 1 сая төгрөг өгөхдээ яадгийн юу ч болохгүй
Заяа
2020-10-10 16:16
Нас барсан хүнд өгөх үү. 2020 7 сард нас барсан
Sarantsetseg
2020-10-09 23:26
3 say ugvvl boloo shvv
daria
2020-10-09 13:16
ijilhen ugulduu tsuuhun heden ahmadaa alag vzehee bolioroo erhemvvdee
Туул
2020-10-09 12:51
Уг нь биднийгээ битгий алаг үзэлдээ дандаа та нараас гуйхгүй шүүдээ нэг удаа юм чинь бодит хөрөнгө оруулалт болно шүүдээ 6 сая төгрөг
Зочин
2020-10-09 10:14
Энийгээ 3-6 Сая болгож байж хөгшчүүдийг баярлуулах гэж хэлээрэй.1 сая төгрөгөөр хэн ч баярлахгүй.
tsogsuren
2020-10-08 17:42
1 say tugrugnii vauchir taraasan gd bhiim teriig haanaas yaj avhiim be
Altantuya
2020-10-08 17:07
Сайн байна уу. Груп авдаг хүмүүст хамаарах уу
Zochin eniigee 3 say bolgoochee.
2020-10-08 11:23
Eniigee 3 say bolgoochee.
Зочин
2020-10-07 13:32
keyboard_arrow_up