Г.Занданшатар: УИХ-ын 30 гаруй гишүүн орон нутагт томилолттой байна
2020 оны 10 сарын 08
УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы хуралдаан эхэллээ. 30 орчим гишүүн хөдөө орон нутагт томилолттой байгааг УИХ-ын дарга хэлээд өнөөдөр шахуу хуралдаж, хоёр хоногт хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа дуусгана гэв.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
- Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 07 дугаар дүгнэлт;
- Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2020.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /үргэлжилнэ
- Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
620311
1 эможи
Зочин
2020-10-08 10:58
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: