Т.МӨНХСАЙХАН: Гадаадад эмчлүүлэх зардалд дэмжлэг үзүүлэхээс илүү Монголдоо эмчлүүлэх боломжийг нэмнэ Т.МӨНХСАЙХАН: Гадаадад эмчлүүлэх зардалд дэмжлэг үзүүлэхээс илүү Монголдоо эмчлүүлэх боломжийг нэмнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Т.МӨНХСАЙХАН: Гадаадад эмчлүүлэх зардалд дэмжлэг үзүүлэхээс илүү Монголдоо эмчлүүлэх боломжийг нэмнэ

2020 оны 10 сарын 08

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. 

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүд болох С.Чинзориг, Д.Сарангэрэл нарыг чөлөөлж, Т.Мөнхсайхан, А.Ариунзаяа нарыг томилохыг гишүүдийн олонх дэмжлээ. 

Мөн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар томилохыг олонын саналаар дэмжив. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Гадагшаа явж эмчлүүлэх асуудалд бид анхаарал хандуулж байгаа. Аль болох гадагшаа явалгүй, дотооддоо эмчлүүлэх бололцоогоор хангахыг зорьж байна. Эхний ээлжинд гадагшаа явах биш гадны туршлагатай эмч нарыг эх орондоо авчрах боломжуудыг судалж байгаа. Турк улстай гэрээ хийх асуудлыг судалж үзье. Нэг удаа гэрээ хийгээд мөнгө төлөхөөр тусламж, үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлдэг улс ховор. 

Сум багийн түвшинд эмийн сангуудыг эмээр, ялангуяа хөнгөлөлттэй эмээр хангах асуудал хүнд байдаг тул хувийн хэвшлийг түлхүү оролцуулан шийдэхээр ажиллаж байна.  Хөнгөлөлттэй эмийг гүйцэтгэлээр олгох юм. Өмнө нь эмийн сангуудад тодорхой төсөв хуваадаг байсан бол одоо гүйцэтгэлээр олгож байхаар болж байна. Ингэснээр төсөв дууссан гэх асуудалгүй болно. 

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620316
6 эможи

Зочин
2020-10-09 14:18
emneleg, eruul mendiim daatgalaar uilchluuleh, emnelgiin chanariig saijruulah, emch ajilchdiin zan haritsaag saijruulah talaar sain ajillamaar bna
Зочин
2020-10-09 14:16
1-r emnelegiin tsusnii havdariin tasgiig havdriin tov emnelegt shiljuulj ogch boldoggui yum uu havdriin emnelgiig humuus sain gedeg
Зочин
2020-10-09 13:35
Хамгийн гол нь эмч бэлдэж бгаа сургуулиудын чанарыг дээшлүүлж сайн эмч бэлдэх хэрэгтэй. Өрхийн эмнэлэг дээр шинжилгээний хариуг хэлж мэдэхгүй эмч бна. 1 -р эмнэлгийн амбулаторт антибиотек мөн үгүйгээ мэдэхгүй эмч бна Интермед эмнэлэгт хичнээн сайхан тоног төхөөхөмж бгаад IMR зургаа уншиж чадахгүй эмч бна. Сайн эмч сайн эмчилгээ байвал яах гэж гадаад явах юм бэ ойлгомжтой
Зочин
2020-10-08 20:49
Munhsaihn said zuw helsen bna!Mongold emchildeg emchilgeni zardlig buuruulah heregtei bna,hund uwchtei humuusin em tariani uniig hunglultei bolgoh bur yadaj 50% unig ni buuruulah heregtei bna!
Зочин
2020-10-08 12:14
Т.МӨНХСАЙХАН

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up