Л.ЭНХ-АМГАЛАН: Мянгат малчин хүртэл ХҮНСНИЙ ТАЛОН авч байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна.
Төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН "117 төрийн өмчит компаний 62 хувь буюу 70-аад компани нь алдагдалтай ажиллаж байна. 32 их наядын хөрөнгөтэй ч өгөөжийг нь хүртэж чадахгүй байна. Бид 2022 онд 32 их наядын хөрөнгөөс 30 тэрбум олох гээд сууж байгаа. Харамсалтай зүйл. Халамжийн асуудал байна. Хоёр сая хүн давхацсан халамж авч байна. Халамжийн бодлогоо эргэж харахгүй бол болохгүй нь. 243 мянган хүн хүнсний талон авч байна. Мянгат малчин хүртэл хүнсний талон авч байна. Сумын нийт иргэдийн 60 гаруй хувь нь группт орсон байна гэж байна. Ипотекийн зээлийг эргэж харахгүй бол 15 жилийн хугацаанд 40 сая төгрөгийн зээлд 120 сая төгрөг төлж байна. Эдгээр чиглэлээр ямар бодлого барьж ажиллах вэ?" гэлээ.