З.МЭНДСАЙХАН: Экспортод амьдаар мал гаргахгүй
2020 оны 10 сарын 16
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Бид экспортод амьдаар мал гаргахгүй. Энэ бол экспортод мах боловсруулж гаргадаг аж ахуйн нэгжүүдээ татан унагах эрсдэлтэй. Цаашдаа бид нэмүү өртөг шингэсэн, боловсруулсан мах гаргах чиглэлээ илүү баримтална. Энэ жилийн хувьд 57 мянган тонн мах гаргахаар квот гарсан байсныг бүрэн олгосон. Үүн дээр нэмээд зудын эрсдэл үүсэж магадгүй зургаан аймгаас тусгайлан 40 мянган тонн, дулааны аргаар боловсруулсан, бог малын махыг экспортод гаргах эрхийг өгсөн байгаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
620525
2 эможи
Цэрэнхүү
2020-10-17 08:25
Сайдын бодол санааг дэмжиж байна экспортод амьд үржилтэй мал хэрхэвч гаргаж болохгүй сая Ерөнхийлөгчийн нэртэй үржлийн мал амьдаар гаргачихвуу гэж би харамсаад л байгаа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: