Цахимаар хуралдах УИХ энэ долоо хоногт ЮУ ХЭЛЭЛЦЭХ вэ? Цахимаар хуралдах УИХ энэ долоо хоногт ЮУ ХЭЛЭЛЦЭХ вэ?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Цахимаар хуралдах УИХ энэ долоо хоногт ЮУ ХЭЛЭЛЦЭХ вэ?

2020 оны 11 сарын 17

Arslan.mn

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсныг бүрэн эхээр хүргэж байна.

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 17-ны Мягмар гарагт: 

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас /цахим хэлбэрээр/;

ХОЁР.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 18-ны Лхагва гарагт: 

1.Түр хорооны хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/ 12.00 цагаас “Их хуралдай” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл.

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 19, 20-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас /Нэгдсэн хуралдааны ирцийн бүртгэл дуусч, бэлтгэл хангагдмагц цахим хуралдаан эхэлнэ/:

Цагийн үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл; 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлт;

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 10 дугаар дүгнэлт;

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон  хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.03.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

"Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Зам тээврийн салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
621209
1 эможи

Зочин
2020-11-17 12:15
Иргэн
2020-11-17 09:15
Монголд дарга нарын өрөө тасалгаа,байшингууд яасан их том мөртлөө ард түмний ихэнх нь ядуу дүр зураг харагдах нь энэ амьдралын хатуу үнэн юм даа.
keyboard_arrow_up