УИХ өнөөдөр УОК-ын мэдээллийг сонсоно
2020 оны 11 сарын 19
УИХ өнөөдөр нэгдсэн чуулганаа цахимаар хуралдуулна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөр болон маргаашийн чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.
Чуулганы хуралдааны эхэнд УИХ Улсын онцгой комиссын мэдээллийг сонсохоор төлөвлөөд байна.
- Цагийн үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл;
- Үндсэн хуулийн цэцийн 2020 оны есдүгээр дүгнэлт;
- Үндсэн хуулийн цэцийн 2020 оны аравдугаар дүгнэлт;
- Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Ерөнхийлөгч 2020.04.23-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Ерөнхийлөгч 2020.04.23-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Ерөнхийлөгч 2020.04.23-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.03.05-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл;
- Ерөнхий сайдын мэдээлэл: Зам тээврийн салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаар.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621314
0 эможи
Зочин
2020-11-19 11:48
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: