Т.МӨНХСАЙХАН: Өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүссэн үед шуурхай арга хэмжээ авахад ЭРСДЭЛИЙН САН чухал үүрэгтэй
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа юм.
Шадар сайд Я.Содбаатар: Вакцины КОВАКС хөтөлбөрт нэгдэн орох хүсэлтээ илэрхийлсэн. ЭМЯ, Гадаад харилцааны яам ажиллаж байгаа. Одоогоор ДЭМБ хүлээн зөвшөөрсөн вакцин гараагүй байна. Эрсдэлтэй бүлгийн тухайд Засгийн газар хавраас хойш шат дараалсан арга хэмжээнүүдийг авч ирсэн. Хүүхдийн мөнгө, нийгмийн халамжуудыг нэмэгдүүлсэн. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд эмзэг бүлгийн иргэдийн асуудалд онцгойлон ажиллаж байгаа. Дүүрэгт дүүрэгт бүсчлэн хүнсээр хангах ажлыг зохион байгуулж байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дээр Эрсдэлийн сан байгуулах шаардлага үнэхээр бий. Өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүссэн үед шуурхай арга хэмжээ авахад эрсэдлийн сан чухал үүрэгтэй.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Бид нар дэлхийн банкны 50 саяыг хүлээгээд суумааргүй байна. ЭМД-ийн санд 500 орчим тэрбум байна. Гэтэл сангийн сайд ЭМД-ийн эрсдлийн санг байгуулж өгмөөр юм.Тэгвэл эрүүл мэндийн сайдад 50-60 тэрбум төгрөгийн боломж гарч, зээл авахгүйгээр вакцинаа авч болно. Эрсдлийн бүлэгт байгаа иргэддээ маск өгмөөр байна.