Д.Сарангэрэл: Өдөр, шөнөгүй ажиллаж байгаа хүмүүстээ бид урам зориг өгөх ёстой
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсч байгаатай холбогдуулан гишүүдийн асуулт, хариулт авч байгаа юм.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ийм үед жаахан хариуцлагатай үг хэлмээр байна. Үл үзэгдэгч энэ вирус шөнө ч ажлаа хийж байгаа. Бид хамгаалахаас гадна довтлох ёстой гэдгийг ДЭМБ олон улсад хэлчихсэн. 10 сарын хугацаанд дэмий хоосон ажиллаагүй. Эм тарианаас эхлээд шаардагдах бүх бэлэн байдлыг хангасан. Ямар ч төлөвлөгөөгүй байна гэж улстөржүүлж хандмааргүй байна. Энэ үед хүн бүрийн үг хариуцлагатай байх ёстой. Аль болох өдөр, шөнөгүй ажиллаж байгаа хүмүүстээ бид урам зориг бид өгөх ёстой.








