Б.БАТ-ЭРДЭНЭ: УИХ-ын танхимд байгаа 10 гаруй хүний ихэнх нь маск зүүгээгүй байна
2020 оны 11 сарын 19
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсч байгаатай холбогдуулан гишүүдийн асуулт, хариулт авч байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Нэг сэрэмж алдахад ямар айхтар тархаж болохыг бид харж байгаа. Гэтэл өнөөдөр энэ УИХ-ын танхимд сууж байгаа 10 гаруй хүний ихэнх нь маск зүүгээгүй байна. Зарчмын шаардлагыг бид нэг нэгэндээ тавих хэрэгтэй. Нийтээрээ намрын улиралд дэндүү назгайрлаа. Арванхоёрдугаар сарын 1-н хүртэл нийтээрээ халдвар хамгааллын дэглэмийг баримтлах хэрэгтэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
621332
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: