Х.НЯМБААТАР: Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй бол хариуцлага хүлээлгэнэ
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсч байгаатай холбогдуулан гишүүдийн асуулт, хариулт авч байгаа юм.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Энхсаран сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Иргэд болон хууль сахиулагчдын хооронд зөрчилдөөн үүсэж байна. Өчигдөр Зайсанд нэг иргэн цагдаагийн биед халдсан асуудал үүссэн. Тиймээс ЦЕГ-ын удирдлагууд уг асуудлыг шалгах, цагдаа хууль ёсны шаардлага тавьсан эсэхийг нягтлах үүрэг өгсөн. Цагдаагийн байгууллагын тухай хуулиар цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол хариуцлага хүлээлгэхээр заасан. Дэлхийн аль ч улсад цагдаагийн алба хаагчийн биед халддаггүй. Харин цагдаа хууль бус шаардлага тавьсан бол иргэд гомдлоо гарах боломжтой бөгөөд тухай бүрт нь албаны шалгалт хийнэ.