Я.Содбаатар: Эрүүл мэндийн салбарын нөөц 1-3 сар хүрэлцэнэ. Оношлуурын татан авалтыг нэмэгдүүлж байгаа
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсч байгаатай холбогдуулан гишүүдийн асуулт, хариулт авч байгаа юм.
УОК-ын дарга Я.Содбаатар: Эрүүл мэндийн салбарын нөөц 1-3 сар хүрэлцэнэ. Оношлуурын татан авалтыг нэмэгдүүлж байгаа. Бэлэн байсан 100 мянган оношлуурыг эрсдэлтэй аймгууд руу хүргүүлсэн. Өнгөрсөн найм хоногийн хугацаанд 35 мянган хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан.
Маш олон салбар дээр олон арга хэмжээ авч байна. Хотын хөдөлгөөний хязгаарлалтын үед нь уян хатан байдлаар зохицуулалтууд хийх, иргэдийн ажил амьдралтай, хүнс, бусад зүйлтэй холбоотой байсан учраас Нийслэлийн онцгой комиссоос арга хэмжээ авсан.