З.МЭНДСАЙХАН: Хүнсний дэлгүүрүүдэд махны жижиглэнгийн худалдаа хэвийн явагдаж байгаа
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсч байгаатай холбогдуулан гишүүдийн асуулт, хариулт авч байгаа юм.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:Нөөцийн махнаас гулууз гаргаж байгаа асуудал нь иргэдийн хүсэлтэд тулгуурласан зүйл. Хүнсний дэлгүүрүүд дээр махны жижиглэнгийн худалдаа хэвийн явагдаж байгаа.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Халдварын тархалтыг хумисны дараа бизнес, ААН-үүдийг хорио цээрийн үед үргэлжлүүлж ажиллуулах чиглэлд Засгийн газар саналаа бэлдэж байгаа. Халдвартай зохицож амьдарна гэсэн үг. Дэлхийн 200 гаруй орон цар тахлын үед ажил, амьдралаа цалгардуулахгүй яаж авч явж байна гэдэг тэргүүний туршлагуудыг судалж байгаа.